Өмнөговь аймагт “Автомашингүй өдөр” зарлалаа

Өмнөговь аймагт  зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдрийг тохиолдуулан “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү ажлыг тус аймгийн гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын хууль эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. “Автомашингүй өдөр”-ийг бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулах ба тухайн өдрийн 10-14 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хаах гэнэ. Мөн холбогдох байгууллагууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ мэдээлэл, гарын авлагыг иргэдэд хүргэж ажиллахаа мэдэгдлээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.