Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ

С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.

Ё.Бат-Эрдэнэ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уулын өвгөн 2016-11-18 08:15:16
    МАН-хан Эрдэнэтийн 51 хувийг хамтарч худалдаж идээд алдаж байна. Гадаадын мэдлийн 49 хувийг худалдаад ирэхээр буруутгаад буй ЗГ, УИХ-ын МАН-ханыг ойлгохгүй байн...
  • иргэн 2016-11-18 02:46:38
    Ш.Батхүү гэгч энэ нөхрийг АТГ-аас яагаад шалгадаггүй юм бз? Ард түмний өмнөөс их хэмжээний өр тавьчихаад зүгээр яваад байгаа юм биш үү...хямралыг эндээс эхэлжээ...
  • Ed nar chini dandaa Toroos torson Terbum 2016-11-18 01:06:24
    S.Bayr, Ganzorig, Sugar nariig oorsdiin ni horongnoos deerh oriig baragduulj Erdenetee awarch uldeh heregtei b naa. Ene erhmuuded ene zergiin mongo tolchih yu...
  • зочин 2016-11-18 00:13:10
    51 хувь ч 49 хувь ч хоёулаа чухал. туйлшрах хэрэггүй.
  • zochin 2016-11-17 21:33:04
    49 huviaraa 51 huviin orond ogoh geed argiig ni olochihood baina aa ta nar duugvi baij bai HAHAHA
  • novshnuudiig buud 2016-11-17 20:54:58
    muu novshnuudiig bugdii n nasaar shorond hataaval taarna ugsun uguhud n zuuchilsan muu lalaruudiig
  • bat 2016-11-17 14:10:18
    ene gariin vseg zyrsan xvmvvsiing xamtad ni ed xöröngiig ni zaraad ch bolow tölvvl.3-4 bayn ed nariin ed xöröngö xangallttai.
  • зочин 2016-11-17 12:40:04
    нямдорж сүүлчийн цамцаа зараад төлөх
  • zochin 2016-11-17 10:55:14
    SHUDARGA UNEN GEDEG DEER UEIIN ERT URDIIN TCAGT GEDEG SHIG ONOODOR UGUI BOLJEE OLJ IRSEN GEED BAIGAA 49 HUVI CHINI CH GESEN BOON LUIVAR.
  • МАН-ын ахмад гишүүн 2016-11-17 10:26:21
    Яг зөв сэдэвийг хөндөжээ. Нямдорж гишүүнээ Сугар, Ганзориг нарынхаа талаар үг дуугараачээ. Толгойгий нь илээд байхаа боль. Ягаад та энэ талаар дуугарахгүй байна...
  • СБАЯРЫН ХҮН БАТХҮҮ 2016-11-17 09:01:10
    СБАЯР