Шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай уусмалыг судсаар хийж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт байрлах Грейс төвийн 2 давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй газарт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус газарт бага эмч мэргэжилтэй П.Ц эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, бариа засал, соронзон резонанс аппаратын оношилгоо хийж байсан нь тогтоогджээ.

Мөн эмийн санд бэлтгэн найруулдаг, шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай ус төрөгчийн хэт исэл /Перкис/ 3 хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай холиод хүний биед венийн судсаар хийж байсан ноцтой зөрчил илэрчээ.

Энэ эмчилгээ нь батлагдсан стандарт байхгүйн дээр хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоож, зөрчил гаргасан бага эмч П.Ц-д “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • FJKFJKFJK 2016-11-18 05:30:18
    zahirgaa bish eruugiin hereg uusgen shalgah heregtei
  • byamba 2016-11-18 03:31:33
    novsh yumaa
  • Иргэн 2016-11-18 02:31:15
    Хаахгүй бол үнэн худлаа нь мэдэгдэхгүй шалгааад өнгөрөх ямар хэрэг байна. Хааггад арга хэмжээ аваачээ.
  • zochin 2016-11-18 02:25:42
    ZAHIRGAANII ARGA HEMJEE CNINI BAGADNA HOOE SHUUD EMCHLEH ERHIIG NI HAS YAGAAD GEVEL HUNII AMI ERSDEJ BNAA HAYNALTAAA BUSAD EMNELEGT CH GSN TAVI
  • haagaach teged 2016-11-17 16:34:57
    yu gesen ug ve tegeed hun uhvel yahiin bur haagaach naad emneleg nertei aguulhaa
  • eds 2016-11-17 09:15:54
    eruul mendiin said ajilgui huuhen bgaad baisanii gai shuu dee, odoo baigaa ni ch tiim ch lag bish baih