“Петротрак” ХХК хөдөлгүүр, дугуйны үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Дэлхийн автомашин, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, дугуйны тэргүүлэгч брэндүүд WEICHAI, TRIANGLE TYRE Монголын зах зээлд өөрийн байр суурьтай байдаг билээ. Тус брэндүүдийг борлуулах албан ёсны эрхтэй "Петротрак” ХХК нь үйлдвэрлэгч компаниудтай нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэрэглэгчдэд илүү таатай боломжийг бүрдүүлж байгааг дуулгахад таатай байна.

Өөрөөр хэлбэл, WЕICHAI хөдөлгүүрийг худалдан авахад гурван сарын баталгаа олгодог бөгөөд энэ хугацаанд хөдөлгүүрт ямар нэг эвдрэл гарсан тохиолдолд "Петротрак” ХХК-нд хандаж үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг ҮНЭГҮЙ хийлгүүлэх боломжтой боллоо. Харин TRIANGLE TYRE дугуйны хувьд, хэрэглэгчид маань худалдан авах дугуйгаа импортоор захиалан авчруулдаг байсан бол одоо агуулахаас үзэж сонирхож худалдан авалт хийхийг санал болгож байна.

"Петротрак” ХХК нь Монголдоо томоохонд тооцогдох, иж бүрэн тоноглогдсон, хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ, сэлбэгийн төв (ЗҮСТ)–ийг анхлан байгуулан, БНХАУ-ын бүх төрлийн хүнд даацын автомашин, сэлбэг, дугуй, тос, тосолгооны материалын худалдаа, авто тээврийн чиглэлээр ажиллаж буй. Засварын төвд БНХАУ-ын мэргэжлийн зөвлөх механикаар ахлуулсан баг дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

- Хөдөлгүүр, дугуй засвар

- Тос, тосолгоо

- Агрегат засвар

- Аппаратур тохиргоо

- Гагнуур

- Хурдны хайрцаг засвар

- Явуулын засвар, үйлчилгээ.

Тус брэндүүдээс гадна БНХАУ-ын хүнд даацын автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч "BЕIBEN TRUCK” компанийн албан ёсны эрхтэй "Петротрак” нь энэ жил Улаанбаатар хотноо сэлбэгийн дэлгүүрээ нээж, хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулсан билээ. Ийнхүү тус компанийн баталгаат чанар, найдвартай хамтын ажиллагааг хэрэглэгчид төдийгүй дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид үнэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэгтгэсэн төв болоод байна.


"Петротрак” ХХК-ийн хаяг: Улаанбаатар, "Петровис” ХХК-ийн Төв байр

ЗҮСТ-ийн хаяг: Говьсүмбэр аймаг, УБ-Замын үүд чиглэлийн авто замын хажууд байрлах

Утас: 75753344, 99014302, 88156661, 88031544

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.