Волейболын “Цом”-ын тэмцээн болж байна

Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-27-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Тус тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна.

"ЦОМ"-ын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөд МВХ-ны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар, дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Удирдах Зөвлөлийн тэргүүлэгчид С.Цолмон, Т.Алтансүх, С.Нэргүйбаатар, Б.Намнандорж, Ц.Нямдорж болон клубуудын удирдлагууд оролцлоо. Нээлтийн үеэр Спортын мастерын болзол хангасан “Тэнүүн-Огоо” багийн туслах дасгалжуулагч Ч.Баттөгс, “Тэнүүн-Огоо” багийн тамирчин М.Мягмарсүрэн нарт тэмдгийг гардуулан өгсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид олноор багтсанаас гадна “Алтайн барс”-ын эмэгтэй багт хоёр япон, Булган аймгийн эрэгтэй багт мөн хоёр орос легионер тоглогчид оролцож байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.