Дараагийн даргыг томилтол З.Энхболд АН-ыг удирдана
Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Хурал даргалагч Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар, АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр нар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, “Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан “Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах” саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ” гэв.

Дүрэм төсөл боловсруулах ажлын хэсгийг ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлан ажиллах бол намын Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон байна.

Мөн хурлаар АН-ын дарга З.Энхболдын “Намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл”-ийг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хэлэлцсэнгүй. Ардчилсан намын даргыг сунгаагаар шийдвэрлэх хүртэл намын удирдлагууд ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн үг юм. Ардчилсан намын Их хурал ирэх сарын 06-ны өдөр болох бөгөөд Ардчилсан намын үзэл баримтлал болон Үндсэн дүрмийг баталж намын даргын сунгааг эхлүүлэхээр боллоо.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-18 02:50:00
    Эрхэмбаяр, Түвдэндорж, Гарамгайбайтар гэгч дандаа намаа, улсаа сүйрүүлсэн бүтэлгүй хүмүүсээр хурлаа удирдуулж дээ.Яаж ч үр дүнтэй болох вэ дээ...Өөр олигтой хүн...