Тэмүүлэл хотхонд гал гарчээ
Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гарлаа гэсэн өчигдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн II тасгийн бүрэлдэхүүн ажилласан байна. Ингээд галыг унтрааж, гэмтэл авсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, утаажилт ихтэй байрны оршин суугч 61 иргэнийг утаажилтийн бүсээс гарган  болзошгүй аюулаас сэргийлжээ.

Гал түймрийг унтраахад Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч 4 техник, Баянгол дүүргийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник, Нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч 2 техник зэрэг нийт  8 техник, 29 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гарч, хурдан шуурхай унтраасан байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-17 08:21:00
    Er ni galiin auyl tohioldvol galiin mashin ch oroh bolomjgui tiim barilgiig yah yostoi be.
    150.129.142.37
    Мэдэгдсэн Хариулах
  • jjjjj 2016-11-17 06:50:13
    ecogiin heden balgas hotiin ongo vzemjiig gutaaj bnaa
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах