Өвөрхангай улирлын эхний хожлоо авав

МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна.

Увс аймгийн “Увс нуур” ээлжит тоглолтоо Өвөрхангайтай хийлээ. Увс аймгийг төлөөлөн тоглож буй Т.Мэндбаяр, Нямбаяр нар өнөөдрийн тоглолтод оролцсонгүй. Гэхдээ Спрайт лигийн тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Увс нуур” маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан юм. Эхний хагаст Өвөрхангай 8 оноогоор илүү гарч дуусгалаа. Гуравдугаар үеийн эхэнд “Увс нуур” багийн гол тоглогчдын нэг Г.Болд бэртэл авч, тоглолтыг орхив. Гэхдээ “Увс нуур”-ын багийн лидер Ц.Баянмөнх маш онцгой тоглолт үзүүлж байлаа. Мөн багийн ахлагч Я.Бат-Орших хамгаалалтаа нямбай хийж байсан юм. Өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн бөгөөд эцсийн мөчид Өвөрхангай өрсөлдөгчөө 90:81-ээр хожсон юм.

Э.Цэрэнбаатар сайн тоглолт үзүүлэн 21 оноо,найман самбар авч багаа ялалтад хөтлөв. Б.Дархантөгс, Галданцогт нар 14 оноо авчээ. “Увс нуур” багаас Ц.Баянмөнх 26 оноо, 6 самбар авсан бол Билгүүн 12, Бат-Орших 10 оноо авав. Будагтай талбай самбарын тулаанд Өвөрхангай илт илүүрхсэн нь багаар 59 самбараас бөмбөг авснаас харж болно. Харин “Увс нуур” багаараа 40 самбар авчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.