П.Очирбатын оронд Д.Одбаярыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга М.Энхболд “ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Би П.Очирбат гуайтай биечлэн уулзсан болно. Ингээд Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох саналыг оруулж байна” хэмээлээ.

Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асууж асууж, үг хэллээ.

Гишүүдийн зүгээс “Төрийн хүний ёс жудагтай, зарчимтай ажиллахыг санууллаа. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Д.Одбаярыг дэмжиж, ҮХЦ-ийн гишүүнээр томилов.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХЗ 2017-06-14 11:51:28
    Зөв сонголт. Цэвэр, ажлаа гэх сэтгэлтэй, хуулийн тогоонд чанагдсан хүн. Баяр хүргий.
  • зочин 2016-11-18 00:40:31
    улс төрийн карер нь дууссан улс төрчийн сүүлчийн оргнох газар
  • Дорнод Хэрлэн сум 11-р үүр.Модон хонь жи 2016-11-17 05:13:56
    Ажлын их амжилт хүсье. Урт насалж удаан жаргаарай
  • мммммм 2016-11-17 04:21:03
    хоосон үг. яс маханд нь мэдрүүл.................гишүүд асууж асууж, үг хэллээ.