Гранпри шагналын эзнээр “Видал салон” тодорлоо
Сүхбаатар дүүргийн үсчин гоо засалчдын ур чадварын тэмцээн энэ сарын 15-ны өдөр боллоо.

Энэхүү тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд дүүргийн үсчин, гоо засалч, хумс засалчид болон мэргэжлийн сургууль, сургалтын багш, суралцагсад найман төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Ингээд тэмцээний эмэгтэй загварын тайралтаар Видал салоны М.Баясгалан тэргүүн байр, эрэгтэй зураглалтай тайралтын төрлөөр хувиараа оролцогч У.Оюунбат тэргүүлсэн байна.

Мөн эмэгтэй кератив засалтын төрлөөр Видал салоны Б.Уртнасан, эрэгтэй кератив засалтаар хувиараа оролцогч Н.Болор-Эрдэнэ нар тэргүүн байрт шалгарчээ.

Энэ удаагийн тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, оролцогчдын ур чадвар, мэдрэмжийг шалгасан төрөл бол тайзны нүүр будалт, гелин хумсан дахь уран зураглалын тэмцээн юм. Тэгвэл тайзны нүүр будалтын төрөлд Онно салоны М.Болорчимэг шүүгчдээс хамгийн өндөр оноог авч тэргүүн байрт шалгарсан бол Видал салоны З.Сүндалай, Лакме салоны А.Цэенбүтэд нар удаах байрт оржээ.

Ингээд нийт найман төрөлд оролцсон үсчин, гоо засалч, хумс засалчдын нэгдсэн дүн, Гранпри шагналын эзнээр Видал салон тодорсон юм. Ийнхүү дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс төрөл тус бүртээ эхний байрт шалгарсан оролцогчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.