Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал арваннэгдүгээр сарын 19-нд болохоор товлогдоод байгаа.Спорт холбоодууд олимпиос хойшхи 90 хоногт багтан хуралдаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэн, дараагийн олимпод бэлтгэх үндсэн зорилгоо тодорхойлдог жишиг бий. Олон улсын холбоод ч, дотоодын холбоод ч энэ чиглэлийг барьж ажилдаг.
Энэ дагуу спортын холбоодоос Рио-2016 олимпийн дараа одоогийн байдлаар ганцхан Жүдо бөхийн холбоо есдүгээр сарын 14-ний өдөр Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгож, дотоод асуудлаа ярилцаад байгаа.
Тэгвэл дотроо хамгийн халуун маргаантай, өнгөрсөн дөрвөн жилийн турш бараг үл ойлголцол дунд ажиллаж ирсэн Монголын чөлөөт бөхийн холбооны хурал болоход ердөө хоёр хоног үлджээ.
Холбооны Их хурлаар холбооны ерөнхийлөгчийн сонгууль явуулж, одоогийн удирдлага Д.Дагвадоржид итгэл хүлээлгэх эсэхийг шийдэж, 2016 оны олимпийн амжилт, ирэх дөрвөн жилд олимпийн наадамд хэрхэн бэлтгэх мөн дотооддоо үүсээд буй асуудлаа хэлэлцэх учиртай. Иймд МЧБХ-ны их хурлыг олон нийт ихээхэн сонирхож байгаа.
Тэгвэл МЧБХ-ын одоогийн удирдлагууд холбооны их хурлаа Төрийн ордонд хаалттай явуулж магадгүй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал их хуралдаа зарим хүмүүсийг оролцох мандат өгөхгүй хэмээж байгаа бололтой. Энэ талаар дасгалжуулагч Л.Энхбаяр цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.
Харин үүнийг харсан иргэд МЧБХ яагаад жүдогийн холбоо шиг асуудлаа нээлттэй ил тод ярилцаж, шийдэж чаддаггүй юм бэ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Жүдогийнхон холбооны их хурлынхаа үеэр Х.Баттулга ерөнхийлөгч болоод бусад удирдлагуудаа Риогийн олимпийн тамирчдын сонголт дээр алдаа гаргасан, дасгалжуулагчдын арга барил хоцрогдсон болохгүй байна хэмээн шүүмжилж байсан билээ.

Б.Сансар
olloo.mn