Дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулан дүүргийн Засаг дарга нар хэрхэн шуурхай арга хэмжээ авч ажилласан, мөн цаашдаа хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж хүйтэрч болзошгүй байна. Дүүргүүд Хот тохижилтын газартайгаа уялдаа холбоотой ажиллах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй байна. Мөн дүүргийн болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай багаж хэрэгслийг нөөцлөж бэлэн ажиллах хэрэгтэй” гэдгийг хэллээ.

Мөн иргэдийн бүлэг байгуулан ажиллуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж зохион байгуулалттай, уялдаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2016-11-18 01:49:32
    Засаг даргаа арай л байна шүү. Орсон цастайгаа тэр чигтээ өвөлжих бололтой. Цэвэрлэдэг, бодис цацдаг юм алга уу. Байлгаж чадахгүй, хийхгүй бол болъё.
  • Иргэн 2016-11-17 08:07:36
    Цас цэвэрлэдэг Машинууд яагаад явахгүй байгаа юм бэ Буянт ухаа чиглэлийн тууш тэгшхэн зам дээр цас орсон үед явуулж баймаар байна Оросын КАМАЗ машинууд байдаг ...
  • ёох 2016-11-17 03:44:28
    хэдэн замын цэвэрлэгчидээ л тамлан зовоох юм даа. бодисоо ахиухан цацаад. түргэн хусаад авахгүй юм даа. Зүтгэнэ гэж хууу ц аад л байгаагүй юу даа. гарч замаа ө...
  • unenbat 2016-11-17 03:31:57
    Ene Badarsan gej balai nuhur ajlaa uguugui yumuu