Т.Тамир захирал аа, та тендерийн хууль зөрччихөж байгаа юм биш үү
Төрийн өмчит ААН-үүдийн нэг МИАТ гэж хэл ам, дуулиан шуугианаас холдоггүй байгууллагын бас нэг хууль бус үйлдэл олон нийтийн сүлжээнд тархжээ.

Тодруулбал, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Т.Тамирын гарын үсэг бүхий “Архи, дарс, шар айраг” нийлүүлэх тендерийн шалгаруулалт зарлагдсан байх. Тендерийн бичиг баримтад найман төрлийн архи, зургаан төрлийн дарсыг хэд хэдэн шаардлагын дагуу МИАТ компанид нийлүүлэхээр заажээ. Гэвч энэ бичиг баримт зориулалтын бус, хэн нэгэнд давуу эрх олгосон байдлаар үйлдлэгджээ /баримтыг дор хавсаргав./



Эндээс харахад тендерийн материалыг анхнаасаа хэн нэгэнд зориулан үйлдэж, давуу эрх олгосон гэхээр харагдаж байгаа юм. Тодруулбал манай улсад үйл ажиллагаа явуулдаг франц гарал үүсэл бүхий дарс, архи, коньяк оруулж ирдэг компани хуруу дарам цөөхөн. Харин МИАТ тэдэнд зориулан тендер зарлажээ. Үндэсний үйлдвэрлэгчийн тухай энд дурсах ч хэрэггүй юм. МИАТ-ын Гүйцэтгэх захирал Т.Тамир та тендерийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрччихөж байгаа юм биш үү.
П.Анир
оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-17 13:50:17
    Архи ундаач яамай байна аа.
  • zochin 2016-11-17 06:41:28
    франц архи уух гэсэн улс тендерээ зарлаж тэрийг нь л аваад ирээч дээ, орос архиар зарласангүй гэж агсрахынхаа оронд
  • zochin 2016-11-17 04:21:54
    Odoo zarlagdsan MIAT-iin ongotsuudiig daatgah tenderiin ur dung harah uldlee, neg company-d davuu erh olgohoor uildegdsen baina gedeg ny medegdej baina