Хоёр настай хүүхдийн амийг аварсан иргэдэд талархал илэрхийллээ
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардуулжээ.

Тодруулбал, 50-р сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхарын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээсэн байна.

Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 17-р зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож хамтран ажилласан иргэн М.Мөнхтөрд шагнал гардуулжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-18 02:53:31
    ийм хүний амь нас аварсан иргэдэд өгдөг "Шудрага журам" медаль яасан вэ???Түүнийг нь нэр төртөйгөөр өгөөч дээ.Дараа дараагийн хүмүүст сургамж болог....