Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр
Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Мэдээж энэ баярыг сонссон хүн бүрт залуу нас, хайр дурлал, баяр хөөрийн төсөөлөл буудаг ч гэлээ энэ өдрийг онцлох болсон түүх нь Дэлхийн 2-р дайны үеэр Чехословакт болсон гунигт явдалтай холбоотой юм байна.

Эргэн дурсвал 1939оны 10 дугаар сарын 28-нд фашистуудад бүслэгдсэн Чехословакт Прагийн оюутан залуус багш нарынхаа хамтаар 1918 оны 10 дугаар сарын 28-нд Чехословакийн төрт улс байгуулагдсаны ойг тэмдэглэн жагсчээ. Бүслэлтийн суман жагсагчдыг хүчээр тараах үедээ Анагаахын факультетийн оюутан Ян Оплеталыг буудан хөнөөжээ. 1939 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ян Оплеталын оршуулга болсноор эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан аж. Тэр үеэр олон арван жагсагчид баривчлагдсан байна.

11 дүгээр сарын 17-ны өглөө эрт Gestapo SS-ийн ажилтнууд оюутны дотуур байруудыг бүсэлж, 1200 гаруй оюутныг баривчлан Заксенхаузен дахь хорих лагерьт аваачжээ. Хөдөлгөөний есөн гишүүн оюутныг Прагийн Рузин дүүргийн шоронд шударга шүүхгүйгээр шийтгэжээ. Мөн Гитлерийн тушаалаар Чехийн дээд боловсролын бүх байгууллагыг дайн дуусах хүртэл хаасан байна. Тиймээс энэ үйл явдлыг дурсан Дэлхийн оюутны бага хурал дээр Олон улсын оюутны өдрийг тунхагласан ажээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Ялангуяа Европын оюутан залуусын дунд түгээмэл тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн оюутан 2016-11-17 10:02:15
    оюутнуудад өнгөрсөн хавар өгөх ёстой байсан 70000-г нь одоо болтол өгөөгүй байгаа. Тэд хохирох ёсгүй.Үүнийг хэн хариуцах юм бэ? МОХ дуугараач ээ,,,,
  • бббббббббббббб 2016-11-17 03:41:29
    сургуулиудыг цөөл төлбөр ялбарт нь хяналт тавь. нэг профессор гэдэг нөхөр юу хийгээд байгааг шалга. зарим профессорууд зүгээр л сууж байгаа харагддаг. нэг ч оюу...