“Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг.

Өнөөдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал, тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.

Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж, хэвийн болгох арга хэмжээг авч ажилласаар байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эжээ 2016-11-17 01:33:49
    одоо л сэхээрч гэнэ дээ. хотын дарга УБНэгтгэлийн дарга нарын хоолойд тулахаар сэрж гэнэ дээ. одоо хүн махлаад яахав зүгээр л зам дээр элстэй шуудай машинд өг...