Д.Баттулга: Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгнө

“Монгол шуудан”ХК жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлжээ. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Д.Баттулгаас тодрууллаа.

 

-Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэх үйлчилгээ хэзээнээс эхлэх вэ?

-“Монгол шуудан” компани ЦЕГ-ын Лицензийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд нь хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэх үйлчилгээ энэ сарын 01-нээс эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, үнэмлэхээ хаяж, гээсэн, үрэгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхээ дахиж авахаар захиалсан иргэдийн үнэмлэхийг манай компаниар дамжуулан хүссэн хаягаараа хүргүүлэх боломжтой гэсэн үг.

Хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэхээ захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөөд хаягийн мэдээллээ өгсөн тохиолдолд тэр хаягийн дагуу хүргэлт хийгдэнэ. Мөн 2016 оны арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө үнэмлэхээ авахаар лицензийн төвд захиалга өгсөн иргэд ч энэ үйлчилгээг авах боломжтой юм.

Шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй хэдий ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой байгаа иргэд “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой ба 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан хандах боломжтой.  

-Лицензийн төвд хэвлэлтээс гарсан хэчнээн үнэмлэх байна вэ. Иргэд үнэмлэхээ цаг тухайд нь очиж авахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Лицензийн төвд жолооны 20 орчим мянган үнэмлэх “эзнээ хүлээж” байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс шар үнэмлэхтэй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Одоо бол хуучин үнэмлэхээрээ зорчиж болж буй учраас хүмүүс захиалсан үнэмлэхээ авах гэж яарахгүй байх шиг байна. Жолооны үнэмлэхээ захиалахдаа шуудангийн захиалгын хуудас гэснийг бөглөснөөр гэрийн хаягаараа хүлээн авна. Энэ нь замын түгжрэл, байгууллагын дараалал, уур бухимдалгүйгээр асуудлыг шийдэх боломж юм.

-Захиалга өгснөөс хэр хугацаанд үнэмлэхийг хүргэж өгөх вэ. Орон нутагт хүргэж өгөх үү?

-Орон нутагт хүргэж өгнө. Мөн Лицензийн төвөөс олон улсын үнэмлэх хэвлэдэг болсонтой холбоотойгоор гаднын аль ч улс оронд хүргүүлэх боломжийг олгож байна. Шуудангийн хүргэлтийн хугацааны хувьд шууданд хүлээн авснаас хойш Улаанбаатар хот дотроо 24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүргэх ёстой. Нэг үнэмлэхийг 2,500 төгрөгөөр хүргэх юм.

-Жолооны үнэмлэхээс өөр ямар үйлчилгээг гэрийн хаягаар хүргэх боломжтой вэ?

-Манай компани шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн хүлээдэг байгууллага. Энэ үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад шуудангийн үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээг гарсан даруйд нь хүссэн хаягаараа хүргүүлэн авах боломжийг олгож байна. 

Жишээ нь: Иргэдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг гадаад паспорт, хуулийн этгээдийн гэрчилгээ, бүх төрлийн лавлагаа, мэдээллийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхэлсэн байна. 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-06-30 04:39:25
    sain bna uu daxin neelttei xaalganii odor zoxiowol sn bna ajiltai bxoor amjixgui ym
  • Зочин 2016-11-17 01:11:27
    бас л нэмэлт мөнгө хусах арга биз. мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахаа байжээ