Г.Ган-Эрдэнэ: Залуучууд маань жазз хөгжим сонсдог болсон нь бидэнд урам өгдөг
“Баянмонгол” чуулгын дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд мөн монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох “CITY SWING” тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19 цагаас улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох  гэж байна.
 
Баянмонгол жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байна. Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг болсон тул тэд энэхүү мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх тоглолтыг үзэгчдэдээ гурав дахь удаагаа толилуулахад бэлэн болжээ. Бид “Баянмонгол” чуулгын шинэ залуу хөгжимчдийн төлөөлөл болсон  Ган-Эрдэнэтэй  цөөн хором ярилцлаа.
 
-“City swing” тоглолт  өмнө нь хоёр удаа тоглогдсон. Харин энэ удаагийн тоглолтын онцлогийн талаар ярихгүй юу. Үзэгчдэдээ ямар гэнэтийн бэлэг бэлдсэн бэ?

-Манай “Баянмонгол” чуулга маань “City swing” тоглолтоо гурав дахь удаагаа энэ сарын 18-нд тоглох гэж байна. Өмнө нь 2013, 2015 онуудад тоглож байсан. Энэ удаагийн тоглолтын онцлог гэвэл Герман улсаас ирсэн хөгжимчин Бастен Райсер  манай тоглолтод оролцоно. Мөн урилгаар дуучин Одноо оролцоно.  Тоглолтын маань бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан байгаа.

-Тоглолтод ямар ямар уран бүтээл тоглогдохыг зах зухаас нь хэлж өгөөч?

-За бид дэлхийн алдартай жазз зохиол болоод дуунуудыг  тоглохоор бэлтгэлээ базааж байна. Тоглолтын бэлтгэл  ажил 100 хувь хангагдсан гэж хэлж болно.

-Үзэгчид ер нь жазз хөгжмийн тоглолтыг  хэр хүлээж авдаг вэ? Дан ганц “Баянмонгол”-ын жазз хөгжмийг сонсохоор ирдэг хэчнээн хүн байдаг бол. Өмнөх тоглолтууд дээр ямар байв?

-Манай залуучууд жазз хөгжим сонсдог болсон байна. Баянмонгол чуулгын маань тоглолтын үзэгчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь бидэнд их таатай санагдаж, өшөө илүү сайхан уран бүтээл хийх эрч хүч, урам өгдөг. Бидний юунд зорьж, юунд тэмүүлж байгаа нь цаг хугацааны  асуудал байх. Гэхдээ бид дэлхийн хөгжим тоглож дэлхийн хөгжим сонсох цаг ирсэн гэж бодож байна. Ялангуяа залуучуудаа уриалмаар байна.

-Филармонийн дараа, дараагийн уран бүтээлээс танилцуулаач. Удахгүй шинэ он гарах гэж байна. Үзэгчдэд зориулж ямар уран бүтээл тоглохоор төлөвлөсөн нь сонин байх болов уу?

- Мэдээж бид шинэ жилийг тохиолдуулж гайхалтай жазз тоглолт хийнэ. Одоохондоо нууц байлгах нь зүйтэй байх. /инээв/

-Сүүлийн үед урлагаар дамжуулан боловсрол олгох хэрэгтэй гэж их ярьдаг болсон. Эцэг, эхчүүд ч энэ төрлийн сургалт, дамжаанд хүүхдээ хамруулах нь их болсон байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

- Мэдээж соёл урлагаар дамжуулж боловсрол олгох нь маш зөв зүйл. Тэр дундаа Ерөнхий боловсролын дунд сургуульд энэ тал дээр маш нухацтай хандаасай гэж хүсдэг. Нөгөө багаас нь үр суулгах гэдэг шиг. Маш багаас нь хөгжмөөр дамжуулж  хүмүүжүүлэх нь хүмүүжлийн шилдэг хэлбэр шүү дээ. Ер нь багаас нь ямар нэг зөв зүйл рүү чиглүүлж өгснөөр хүүхдийн ирээдүй бага ч болов гэрэлтдэг болов уу гэж боддог.


-Таны хувьд анх яаж улсын филармонид ажиллах болсон бэ?

- Миний хувьд 2010 онд ТВ8 телевизээс зохион байгуулсан “Монстер” амьд хөгжмийн шоунд оролцож тухайн үед зөвлөх шүүгч хийж байсан Баянмонгол чуулгын ахмад дуучин Төмөрбаатар ах Баянмонгол чуулга дээр очиж зөвлөгөө ав гэж хэлж байсан. Ингээд чуулга дээрээ ирээд зөвлөгөө авч байхад чуулгын маань ахмад хөгжимчид, удирдаач нар ажиллах санал тавьснаар  Баянмонгол чуулгадаа ажиллаж эхэлсэн дээ. 2010 оноос хойш зургаан жил чуулгадаа ажиллаж байна. Тухайн үед чуулгын маань ахмад хөгжимжид бүгд  байсан. Одоо бол 100 хувь шинэчлэгдэж, дан залуучууд  байгааг та харж байгаа биздээ.

-Урлагийн хүн тэр тусмаа хөгжимтэй үргэлж харьцдаг байхын давуу тал юу вэ?

- За энэ тал дээр бол яг тодорхой хариулт өгч чадахгүй нь ээ. Мэдээж урлаг гэдэг бол соёл байдаг. Урлаг хүнийг хүмүүжүүлж, зөв төлөвшүүлдэг гэж би боддог. Гэхдээ хүн  бүрийн зан араншин өөр шүү дээ.

-Жазз хөгжмийг мэргэжлийн түвшинд авч явж, олон нийтэд энэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр зүтгэж буй нь сайшаалтай ч хөгжимчдийн нийгмийн асуудал орхигддог тал бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Энэ бол хөгжимчин бидний хувьд үнэхээр том асуудал байдаг. Хэчнээн сайн хөгжимчин байлаа гээд  ард маань амьдрал байдаг учраас бид 100 хувь хөгжимдөө, мэргэжилдээ анхаарч чаддаггүй. Заавал өөр зүйл рүү орох хэрэгтэй болдог. Санхүүгийн асуудал гэдэг бол хөгжимчин бүрт маш том асуудал болдог. Хил даваад л хөгжимчин хүний үнэлэмж ямар байдгийг та бүхэн мэдэж байгаа байлгүй. Тэр хүмүүс зөвхөн хөгжим өө л  тоглодог. Ар гэр , амьдрал, санхүү гээд тэр болгон нь асуудалгүй байдаг учраас тэр.

-Дэлхийн түвшинтэй манай хөгжимчдийн ур чадварыг харьцуулбал хаана нь явж байгаа бол?

-Ер нь бол манай дуучид, хөгжимчид  маш  чадварлаг. Нэг их хоцроод байгаа юм байхгүй гэж боддог. Маргааш тоглогдох  манай тоглолтод  дэлхийн хамгийн алдартай зохиолууд тоглогдоно. Манай хөгжимчдийн ур чадварыг эндээс харж болно шүү дээ. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-17 04:55:14
    Bj bolhol
    202.179.25.82
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-11-17 04:24:47
    Zaluusdaa zoriulaad ami amia bodooroi gedeg nertei aya zohioj togolbol yaadiin be, sunj bga orond.
    66.181.187.229
    Мэдэгдсэн Хариулах
    • Negri 2016-11-17 06:26:06
      Яг зөв
      202.126.91.217
      Мэдэгдсэн Хариулах