АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг Д.Эрдэнэбат ахална

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралдсан. Хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн хувьд шинээр томилох намын даргыг Их хурлаар батламжлах ёстой. Ингэхдээ, Их хурлаар эхлээд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг баталж, дараагаар нь намын даргыг сунгаагаар сонгож батлах нь зүйтэй гэдэг дээр ҮЗХ-ны гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.

Мөн тус хуралдаан үүргээ гүйцэтгэж хоёр ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахлахаар болж, 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Уг ажлын хэсэгт ахмад, залуу, эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасны зэрэгцээ Ардчилсан намыг шинэчлэх хорооны гишүүд багтжээ.

Харин ирэх арванхоёрдугаар сарын 6-нд товлогдсон Ардчилсан намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь 20 гаруй гишүүнийг багтаан баталсан байна.
 

П.Анир
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөрөө 2016-11-17 06:17:38
    Үнэхээр лидэргүй нам юм лүү архичин Түвдэндорж хулгайч луйварчин авилгач Эрдэнэбат нар н хурал хүртэл хэсэг ахлах юм гэнэ өрөвдөлтэй кккккк
  • Зочин 2016-11-17 01:38:20
    хуралдаж яадгийн тараач. цоо шинээр зүүний үзэлтэй нам байгуулбал таарна.