Элчин сайдуудын хэн нь хэн бэ

Энэ долоо хоногт шинэ элчин сайдууд томилогдох нь. Элчин сайд нь гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цол бүхий албан тушаалтан юм. Монгол Улсад хуулийн дагуу элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг. Элчин сайдын зэрэг, цол зарим улс оронд ялгаатай онцлог байх хэдий ч олон улсын нийтлэг хэрэглэгдэх "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" гэсэн гуншинг дэлхий даяар хэрэглэнэ.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар есөн улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо. Холбогдох байнгын хорооны хуралдаанаар элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлэг авсан. Харин өнөөдрийн чуулганаар элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаад томилогдох элчин сайдуудын ихэнх нь мэргэжлийн хүмүүс байгаа юм. Харин эдгээр хүмүүс дотроос олонд танигдсан улстөрч С.Баяр, М.Энхсайхан нарын хувьд улс төрчийн карьераа үргэлжлүүлэхээр болсон гэлтэй. С.Баярын хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар намаа үнэмлэхүй ялалт байгуулахад арын албыг нэр төртэйгээр хамгаалсан. Харин тэр “Шагнал”-даа элчин сайдын үүрэгт албыг авлаа.

Харин М.Энхсайхан хувьд сүүлийн үед ардын намыг дэмжиж, Засгийн газрын үйл ажиллагааг сайшаан магтаж, өөрийн үзэл бодлоо олон нийтэд илэрхийлэх болсон. Түүнд шалтгаан байж. Ингэж саймшран гүйснийхээ хүчинд МАН-аас элчин сайдын албыг авч чадлаа. АН-ыг барьж байх үед Монгол Улсын сайдын албыг М.Энхсайхан хашсан. Учир нь тухайн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн засагт хамтардаг байсан учир М.Энхсайхан албан тушаалтай үлдсэн. Харин одоо МАН-ыг Засаг барьж байгаа энэ он жилүүдэд элчин сайдын албанд дөрвөн жил тухлахаар болж байх шиг байна.


Элчин сайдуудын хэн нь хэн бэ?


Дашийн Билэгдорж

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайдаар томилогдох Дашийн Билэгдорж нь Москвагийн Олон улсын харилцаааны дээд сургууль (МОУХДС)-ийг төгссөн, вьетнам судлалаар мэргэшсэн. Вьетнам, орос, англи хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Ханой дахь ЭСЯ-нд атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

Зоригтын Баттүшиг

Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдох Зоригтын Чинтүшиг нь ХБНГУ-ын Чөлөөт их сургууль, АБНЕУ-ын Америк их сургуулийн араб хэлний ангийг төгссөн. Араб, герман, орос, англи хэлтэй. 2008 онд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газраас ажлын гараагаа эхэлсэн. Москва дахь ЭСЯ-нд атташе, Кайр дахь ЭСЯ-нд атташе, 2012-2014 онд Америк, Африкийн газрын дэд захирал, 2015 оноос Москва дахь ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм. З.Чинтүшиг нь Кувейт Улсад Монгол Улсыг төлөөлөн суух араб хэлтэй анхны Элчин сайд болох юм.

Ганхуурайн Баттунгалаг

Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайдаар томилогдох Ганхуурайн Баттунгалаг нь МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч юм.

Равдангийн Болд

Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайдаар томилогдох Равдангийн Болд нь ЦЕС, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Орос, англи хэлтэй. 1977 онд Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн. ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай.

Одын Оч

Бельгийн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Одын Оч нь МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

Нямаагийн Наранбат

Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар томилогдох Нямаагийн Наранбат нь ХУИС-ийн чех хэлний ангийг төгссөн. Унаган чех хэлтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй. 2000 онд ГХЯ-ны Ази, Африк газраас ажлын гараагаа эхэлсэн. Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ болон өөрчлөн зохион байгуулагдахад нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.

Дашжамцын Батсайхан

Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар томилогдох Дашжамцын Батсайхан нь МОУХДС-ийн болгар хэлний ангийг төгссөн. Болгар, англи, орос хэлтэй. 1989 оноос Улаанбаатар дахь БНБУ-ын ЭСЯ-д орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Софи дахь ЭСЯ-нд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Анкара дахь ЭСЯ-нд зөвлөх, Эль-Кувейт дахь ЭСЯ-нд зөвлөх, 2016 оноос Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч юм.

Мэндсайханы Энхсайхан

Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Мэндсайханы Энхсайхан нь Киев хотын Улсын их сургууль төгссөн. Орос, англи хэлтэй. 1978 оноос Гадаад худалдааны яам, эдийн засгийн болон судалгааны байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан бөгөөд Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сайд, Шадар сайд, Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан туршлагатай.

Санжаагийн Баяр

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдох Санжаагийн Баяр нь Москвагийн их сургуулийг төгссөн. Орос, англи хэлтэй. Батлан хамгаалах болон хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Бага, Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Лувсангийн Баттулга

Бүгд Найрамдах Казакстан Улсад суух Элчин сайдаар томилогдох Лувсангийн Баттулга нь Будапештын эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн. Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.

П.Гоо
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочид  2016-11-18 08:53:59
    ХУИС- Д чех хэлний анги гэж хэзээч бгаагуй. Ташаа мэдээ бна
  • zarim ni buur oorsdiigee yah ve gesen pa 2016-11-17 11:50:25
    zarim ni buur oorsdiigee yah ve gesen patsaanuud bnshtee
  • Төмөрөө 2016-11-17 06:25:06
    Эмчилгээ тэжээлийн цэг рүү бүгд баяртай ихэнхийг нь татан буулгаж татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх сэтгэлтэй хүн ГХЯ-ыг удирдмаар юм шаардлагагүй орон зөндөө ...
  • ДИП 2016-11-17 03:48:25
    ЭНХСАЙХАН,БАЯР ХОЁРООС БУСАД НЬ НӨГӨӨ "МЭРЭГЖИЛИЙН"ГЭСЭН АНГИЛАЛД ОРЖ БАЙГАА БУСУУ
  • uldegdel 60 terbumiin handivlagch nar 2016-11-17 03:06:52
    Shuvtargiin ezed alban tushaalaa avaad odotsgooh gej bn daa. Bayar muu lalar oyu tolgoig zalgichihaad ih l baga mungu ugj dee. Banknii erunhiilugch ih mungu ugj...
  • дулмаа 2016-11-17 02:50:01
    Батаа, цэцэн цэлмэгхэн минээ энэ хүмүүсээс африкт элчингээр очиж байгаа нэг ч хүн алгаа
  • Батаа 2016-11-17 01:07:12
    Тэр африк зэрэг харьцаагүй шахам улсуудтай элчин суулгаж улс дампуурч байхад нэг хэдээ харж үзэж байгаа юм байхдаа тэнэгүүд