Амралтын өдөр дугаарын хязгаарлалт хийе

Хэдхэн хоног цас ороход л нийслэлийн зам цасандаа дарагдаж, хальтиргаа гулгаа үүсч, автомашинууд элгээрээ мөлхөж эхлэв.
 
Яг энэ бичлэгийг уншиж байхад нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл дунд саатан яваа. Түгжрэл толгойны өвчин болж ядаж байхад дарь нь дээр давс гэгчээр хэдэн өдөр дараалан цас орчихов.
 
За ингээд л гудамжаар нэг түгжрэлээс болж бухимдсан иргэд. Энэ байдал ч цаашид үргэлжлэх нь. Улсын онцгой комисс өнгөрсөн лхагва гарагт хуралдах үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин , цаг агаарын нөхцөл байдлын талаархи хатуухан мэдээ дуулгасан.
 
Тодруулбал, өнөөдрөөс эхлээд энэ сарыг дуустал сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой цочир хүйтрэлт болох гэнэ. Энэ нь хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлахтай холбоотой аж. Цочир хүйтрэлээс болж цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхааруулсан. Цаг агаарын таагүй нөхцөл байдал түгжрэл гэх толгойны өвчинг нэлээд хүндрүүлэх нь байна. Хүндрүүлнэ гэдэг нь их хотын машины түгжрэл амралтын өдрүүдэд ч үргэлжилнэ гэсэн үг.
 
Нэгэнт л байгалийн үзэгдлийг зогсоож чадахгүйгээс хойш эрхзүйн зохицуулалтаараа машиныхаа түгжрэлийг багасгах арга хэмжээ авбал ямар вэ. Одоогийн байдаар нийслэлийн хэмжээнд түгжрэлийг багасгах чиглэлээр хэрэгжиж буй ажил гэвэл автомашины дугаарын хязгаарлалт. Товчхондоо гэвэл ажлын таван өдөрт л автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Харин амралтын өдрүүдэд энэ журам хэрэгждэггүй.
 
Уг журам амралтын өдөр хэрэгждэггүйгээс болж иргэд сард наймхан удаа олддог амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ агаар салхинд гарч, хоол хүнсээ бэлдэх гэхээр дахиад л түгжрэл дунд үйлээ үзэж яваа нь үнэн. Тэртээ тэргүй томоохон баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг амралтын өдөр ч улсын дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргадаг. Тэгвэл энэ шийдвэрээ дахиад хэрэгжүүлье. Нэгэнт л цас их орж, хальтиргаа гулгаа үүсэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм чинь автомашиныхаа түгжрэлийг ингээд зохицуулж болохгүй гэх нөхцөлгүй.
 
Ингэх нь амралтын өдөр түгжрэлийг тодорхой хэмжээгээр багасгахаас гадна хальтиргаанаас үүдэлтэй автотээврийн ослыг ч бууруулна. Нэг л жишээ дурьдахад, өнгөрсөн мягмар гарагт гэхэд л хоёр ч автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн. Энэ нь бас л нөгөөх хальтиргаа гулгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр хэрэв амралтын өдөр дугаарын хязгаарлалт хийчихвэл ядаж очих газраа хүртлээ нэг цаг түгжрэх байсан бол энэ хугацаа багасах боломжтой. Тиймээс амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийе.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZUV 2016-11-22 09:39:51
    Яг зөв шүү.САНАЛ НЭГ БАЙНА.
  • baatar 2016-11-17 06:23:11
    yum l bol haana hasna horiglono gehiin, bolioroi zvgeer, chadahgvi bol chatga tsarailaad gertee hevtej bai l daa
  • irgen 2016-11-17 03:15:59
    Pizda min5dahiin oroi huuhenuudiig shaah geed amraltand daguulj yavna. 2 honono, buten sainii oroi yaaj hotruu oroh yum. Bitgii galzuurtsgaa
    • .......... 2016-11-17 03:48:58
      хаха 2 машинтай бол. нэг нь амралтан дээрээ хүлээж байг. тэгээд өвчинөө авчихаад ир.
  • angry 2016-11-17 02:38:21
    Хориглоод л, хасаад л асуудлыг шийдчихдэг гэнэ дээ. Тэнэгтэх юм даа.
  • ЗОЧИН 2016-11-17 02:35:31
    ДЭМЖИЖ БАЙНА. ХАГАС САЙНД ТЭГШ, БҮТЭН САЙНД СОНДГОЙ МАШИНУУДЫГ ЗОГСОО. ХЭН ХЭНДЭЭ АМАР БАЙНА БУС УУ?
  • зочин 2016-11-17 02:29:06
    хэзээ баярын өдрөөр хязгээрлэж байсан юм бэ харин ч хязгаарладаггүй. зөвхөн өмнөх амралтын өдрөөр л рязгаарладаг энэ чинь өөх асуудал
  • зочин 2016-11-17 02:16:27
    амралтын өдөр дугаарын хязгаарлалт хэрэггүй хүмүүс тэртээ тэргүй амралтын өдөр гарах нь гараад гарахгүй гардаггүй шүү дээ.
  • Цэцэг 2016-11-17 01:35:51
    амралтын бүү хэл ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт хэрэггүй харин зогсоолын асуудлыг шиийдэх мөн бүх гэрлэн дохионуудын машин нэвтрүүлэх хугацааг ижил болгох ...
  • буу буу 2016-11-17 00:57:37
    замаа л хурдан цэвэрлэчих л дээ. хотын дарга гэж нэг юм томоос том өрөөнд хүүхэн шааж хэвтэх ямар эрхтэй юм бэ. гарч цас цэвэрлэдэг хүн болж б уу.
  • Savaagui nohoi ... 2016-11-17 00:22:19
    Ta gertee hevtej baival boloo bishuu amraltiin udur albanii mashin unahiig horiglovol taarna Chinad iim zohitsuulalt hiideg um bn
  • шшшш 2016-11-17 00:18:41
    битгий хуц дандаа хүний эрхийг зөрчинө