Сүүлийн өдрүүдэд монгол орны хэмжээнд цас их орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсээд буй. Ялангуяа Увс аймагт цас их хэмжээгээр орж, зам тээврийн осол аваар ихээр гарах болжээ.
Тиймээс тус аймагт мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Эл хориг энэ сарын 10-наас ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.
Увс аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хоёр осол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Замын цагдаагийн тасгаас хяналт, шалтгалтын ажлыг эрчимжүүлж, хууль зөрчсөн жолооч нарт хариуцлага ногдуулж эхэлсэн байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn