“Хар машин”-аас луйврын шинжтэй байж болох ноцтой зөрчил илэрсэн гэв
2016 оны орон нутгийн сонгуулийн санал тоолох автомат “хар машин”-аас луйврын шинжтэй байж болох ноцтой зөрчил цөөнгүй тойрогт илэрсэн тухай өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдлээ.

Тодруулбал зарим дүүрэг, сумдын сонгуульд ашиглагдсан хар машины архивыг машинаас CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд хэдэн зуугаараа гарч ирсэн бөгөөд дийлэнхи нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан. Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай бөгөөд “цаасан царцаа” гэх луйврын технологи байж болох тухай зарим эх сурвалж тайлбарлажээ. Эдгээр зөрчил нь хар машин болон хүний хүчин зүйлийн алдаа юу, эсвэл улс төрийн нам хүчний зүгээс санаатай зохион байгуулсан санал луйвардах арга уу гэдгийг тогтоох нь зайлшгүй чухал болж байна.

Иймд УИХ-ын гишүүн Л.Болд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж орон нутгийн сонгуулийн үр дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал, шаардлага тавьж байгаа юм. Нийслэлийн Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргүүдэд илэрсэн зарим зөрчилтэй холбоотой баримтыг дор хавсаргав. Баян-Өлгий аймгаас мөн үүнтэй адил зөрчил гарсан тухай мэдээлэл ирээд байна.

Баримт 1. Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 1958-р хэсгийн санал авах байрны санал тоолох хоёр машины дүн мэдээг 2016 оны 10-р сарын 19-ний орой 22.07 цагт ажиглагч нарт өгсөн билл, CD-г шалгах явцад нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо 455 байх ёстой атал 793 саналын хуудас гарсан байна. Үүний 338 нь УИХ-ын сонгуулийн 38-р тойргийн 14-р хэсэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум гэсэн 2 янзын саналын хуудас байв.

Баримт 2. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 9-р хорооны санал авах 1885-р хэсэг дээр ажилласан санал тоолох машинаас сонгуулийн саналын хуудсыг CD-нд хуулж авсан. Гэтэл хар машинаас хуулагдсан 1419 саналын хуудасны 1114 нь тус тойргийн саналын хуудас байсан бол 305 нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн 24-р тойргийн 40 дүгээр хэсэг буюу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын саналын хуудас байлаа.

Баримт 3. Мөн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 17-р хорооны 17-р тойрогт CD уншигч ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар автомат машинд тоологдсон саналыг хуулж өгөөгүй. Үүний ард хэчнээн сонгогчийн саналыг луйвардсан байж болох вэ!!!

Баримт 4. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн СХД-ийн санал авах 1903-р хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтын дараа автомат машинд тоологдсон саналын хуудсыг CD-нд хуулж авахад Монгол Улсын Их хурлын сонгуулийн 37-р тойргийн 20-р хэсэг буюу Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ сумын санал өгсөн хуудас бүхий 318санал уншсан файл давхардан бичигдэн гарч ирсэн.

Баримт 5. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 1903-р санал авах хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтад 914 хүний санал уншсан билл хэвлэж өгсөн байтал CD дээр 915 хүний саналын хуудас гарч ирсэн. Сонгуульд нэг сонгогчийн саналын зөрүүгээр ч шууд ялалт байгуулсанд тооцогддог!!!
П.Анир
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлдуур 2016-11-18 12:46:48
    Энэ хар машины хамгийн хамгийн муу тал нь зовхон 1-рт Хэвлэмэл хуудаст нь байгаа. 2-рт программ нь зовхон нэг толгойтыг тоолдогт 3-рт Энэ табуляторыг ондор...
  • зочин 2016-11-17 07:20:06
    Өндөр хөгжилтэй Япон улсын туршлагаас суралцаач. Гар аргаар тоолож давхар камер, хянагчтай байсан.
  • бодол 2016-11-17 01:19:05
    та нар өөрсдөө оруулаа биз дээ, 2-лаа ээлжлээд хулхидаад байж дээ
  • Зочин 2016-11-17 01:06:46
    наадхаа үтэр дарж устга. эсвэл гараар тоолж ард түмэнээ эргэлзээгүй болго. бидэнд хардаад байх үндэс баймааргүй байна
  • Зочин 2016-11-17 01:05:26
    Бодь энэ системийг хийсэн биздээ?
  • AHiin har mashin 2016-11-17 00:34:05
    2012 ond AN har mashinaar teneg luiwar hiisen. tyyniig shalgaj tseerlyyleh heregtei shyy. er ni har mashiniig hogruu hayah heregtai
  • Naran 2016-11-16 14:18:42
    Shal hudlaa. Olloo site AN-iin site. Iim medeelel gargah hend ashigtai ni oilgomjtoi. Notolgoogui yumand deer ingej bichij bolohgui sh dee.
  • Мөнхбат 2016-11-16 14:11:47
    Мөнхбат шатаагаад гайгүй боллоо гэсэн дэ.
  • Баяраа 2016-11-16 14:09:30
    Хар машиныг оруулж ирсэн Лу.Болд одоо луйвардах ямар ч боломжгүй, туйлын үнэнч шудрага гээд байсан хар машинаасаа луйвар илрүүлээд эхэлж дээ ккк.
  • ИРГЭН 2016-11-16 12:12:56
    СОНГУУЛИЙН ЛУЙВАР ХИЙСЭН БОЛ 7САРЫН1 БОЛОХ ЁСТОЙ ШҮҮ.
  • zochin 2016-11-16 11:48:23
    har mashin gen uu ygaasaa l teneg sh dee hed dugaar zuund bid hol tvijiinaa kk
  • батням 2016-11-16 10:39:00
    Энэ жилийн сонгууль цэвэр луйвар болсон.Магадлалын онолыг эвдсэн.Олон тойрогт 2 намын санал нэг ч хүний зөрөөгүй тэнцээд байсан нь үнэмшилгүй.
  • долгор 2016-11-16 10:26:59
    Хар машин угаасаа хэрэггүй. Будлианыг шалгаж тогтоох хэрэгтэй.
  • zz 2016-11-16 09:39:43
    Songuulitai holbootoi budlianiig er n hun shig shiidej bsn udaa bdg yumu