Ерөнхийлөгч өө, үндсэн хууль зөрчсөн Ц.Зоригийг ерөнхий шүүгчээр томилох уу
-Ц.Зориг хууль зөрчин байж Ерөнхийлөгчийн гарын үсгийг хоёр дахь удаагаа “ашиглах” уу-

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг олон нийтэд огт мэдэгдэлгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйл, 15.3 заалтуудыг зөрчсөн гэсэн үг.

Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно. Үндсэн хуулийн 51.1 Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. 51.2 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж байгаа.

Гэтэл эрхэм шүүгч Ц.Зориг өөрийгөө дахин Ерөнхий шүүгч болгохын тулд шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, санал хураалтыг зохион байгуулахдаа дээд шүүхийн 26 шүүгчээс 16 нь л оролцуулжээ. Түүнчлэн санал хураалтын өмнөх өдөр шүүгч Бат-Эрдэнийг тэтгэвэрт гаргаж, ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. Мөн 2016 оны арваннэгдүгээр сарын 7, 8-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт авч байсан шүүгч нарыг ч зөвлөгөөнд оролцуулаагүй аж. Мөн өвчтэй байсан шүүгчийг оролцуулаагүй, зөвлөгөөнийг хойшлуулах санал гаргасныг хүлээж авахгүйгээр хүчээр хурал хийж шүүгч нарын саналаа өгөх, сонгох, сонгогдох эрх, ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхийг ч зөрчсөн гэсэн үг.

Уг нь Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 25 хүнээс бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ шүүгчдийн зөвлөгөөн хийх ёстой байв. Түүнчлэн хүчингүй болсон шүүхийн тухай хуулийн үед мөрдөгдөж байсан хуралдааны дэгийг баримталж хууль зөрчсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болохыг санаархаж буй Ц.Зориг өөрөө ийн “том” хуулиудыг зөрчиж байгаа нь хэр ёс зүйтэй шүүгч болохыг ч харуулж буй хэрэг. Түүгээр ч зогсохгүй 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр зургаан жил ажилласан хэрнээ дахиад сонгогдон, томилогдохоор улайрч байгаа нь зүйд нийцэхгүй л болов уу.

Үнэн хэрэгтээ 2017 онд ээлжээ өгөх Ерөнхийлөгч асуудалд хэрхэн хандах бол? “Буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Ц.Зоригийг томилох уу эсвэл Үндсэн хуульт улсад оршин буй гэдгийг мэдрүүлэх болов уу.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-12-05 10:06:10
    Энэ тэнэг эр жирийн иргэдийн санал,үгийг сонсдоггүй,тоодоггүй,уулздаггүй уландаа гишгээд бузар бүхнийг үйлдсээр элбэгээгийн дохио доодох 2 ийг долоож ханасангүй...
    202.9.43.214
    Мэдэгдсэн Хариулах
  • 4544465654321 2016-11-18 09:43:14
    хууль ёс ёсзүй гэдэг юм тэдэнд даан ч алга даа хөөрхий яагаад ийм эрээ цээргүй ичих нүүргүй байдаг байнааа. Энэ хүн юухийсэн яасан гэж дахиж нэрээ дэвшүүлдэг ба...
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-11-17 02:56:46
    элбэгдоржийн бууны нохойнуудын цаг нь ирнээ, харнаа та нарыг
    43.242.243.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-11-16 15:10:26
    Ugui yahvee odoogiin shuuhiin eronhii zovloliin dargiig bodvol sogtuugaar Hun dairch alchaad shuuhiin jurmaar yalaas multraagui l hun youmuu daaaa
    202.9.42.207
    Мэдэгдсэн Хариулах
  • doogiii 2016-11-16 14:05:16
    ene udaa icij amjdarmaar umdaa,alban tuszaal awahiin tyld toriin ergelt gargahniee,yamar soliotoi obgen be,bolimoor um,szyygczid szydarga bys baina geheer heleh...
    83.24.89.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Хууль гэж юу вэ, "шууд ардчилал" шүү дээ 2016-11-16 13:56:43
    Толгой ходоод хоёрын зай хэт ойрхон бол ходоод илүү захирдаг тал бий
    139.5.216.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-16 12:36:10
    TCAIRCHIHSAN HUMUUS HEZEE CH ERH ZUIT TORIIN HUULI DUREMIIG ULANDAA GISHGEDEG YM.ELBEGEE ERONHIILOGCHIIN OROOSON GUTAL N BOL DEVSHUULJ L TAARN...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах