Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөхийг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх юм байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг энэ сард,  Монгол Улсын үндэсний спортын ууган мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай тогтоол гаргалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурьт даалгасан байна.

Түүнчлэн  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5, 21.6, 21.7-д заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд удирдлага, менежментийн чиглэлээр Х.Чилаажавыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д санал болгохоор тогтжээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2016-11-17 11:55:18
    Хэдэн малнууд нутгийн минь нэр усаар тоглоод юу юм бэ? Та нар байсан байгаагүй хэдэн мянган жил энэ нэрээрээ байсан, Хойшид ч байх болно. Гай болморууд зайлцгаа...
  • хууль гарга 2016-11-17 04:34:47
    хэ хэ эцгээрээ оролдох юм: МАНгарууд МАНгартаж байхад улсад гай учирч байна. цаанаасаа нэр нь тогтосон газрыг бүү оролдоод бай. Ерөнхийлөгчөө чингис гээд нэрлэ
  • Hiih ajilgui  2016-11-17 00:35:05
    Ediin zasag elgeeree mulhuj ard olon honogiin hooloo yay gej baihad ene heleltseh asuudalun uu
  • Зөв 2016-11-16 23:41:01
    Ашгүй дээ энэ зөв шүү. одоо Чойбалсан алуурчны нэр хаягтай аймгийн нэрийг өөрчлөөд өгөөч
  • Irgen 2016-11-16 12:49:16
    Ednuust enenees uur hiih ajil oldodguin baihdaa???
    • яг зөв 2016-11-16 13:31:52
      Нээрээ уул ус гудамж талбайн нэрийг улс төржүүлж, хэлэлццэн барин өөрчлөхөөс өөр ажил байхгүй юм биш үү. Эд нар чинь