Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана

-Засгийн газрын хуралдааны шийдвэр-


Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж  судалж эхэлжээ.  

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө. Өмнөх жилүүдэд  академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ. 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.