Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, Баянхонгорын Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө хүйтэрч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.