Арваннэгдүгээр сарын 26-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгоно
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын  дарга М.Энхболдод өргөн барилаа.


Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

Төсөл санаачлагчид 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө  үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-17 01:28:57
    zov. urd ni ene bayaraar buh niiteeree l amardag bsan shde. ardchilsan namiin heden balainuud garch ireed tuuhiig ugisgeed bhgui bogoson...
  • zochin 2016-11-16 14:30:46
    ard tumen chin ajillaj yduurlaasa garah gj meriigeed bhad tednii tatwariin munguur amidardg ta nart ard tumnee yduu baigah sonirhol yagaad iim ih baidag ym be?
  • ggg 2016-11-16 13:51:03
    4 жилийн зайтайгаар солигддог орон гаран юм шиг баярын өдрүүдтэй болох нь л дээ, ингэж улс ард түмнээрэ тоглох сайхан л байдаг юм байх даа, эрхэм гишүүдэд :(...
  • баба 2016-11-16 08:45:08
    хууль санаачилж батлуулсан хүнийг 10 сая төгрөгөөр шагнадагаа боль: ингэж гууль баталж мөнгөө саадагаа тат.
  •  2016-11-16 06:47:58
    хууль санаачилж батлуулсан хүнийг 10 сая төгрөгөөр шагнадаг гэсэн Одоо ингэж элдэв хууль санаачилч мөнгө олдог болж дээ
  • энхээ 2016-11-16 06:38:29
    юу вэ, угаасаа амралтын өдөр байна шүү дээ,,, бямба гариг бна
    • zochin 2016-11-16 14:34:22
      ene jil l tgj taarch bgaa bolhoos jil bur amraltiin udur taaraad bhgui shuudee. buh niiteer amrah huuli garwal jil bur niteer amrna shuudee.
  • 416545646 2016-11-16 06:25:44
    Чингисийн төрсөн өдрөөс энэ баяр нь хамаагүй дээр дэмжиж байна
    • бобо 2016-11-16 06:28:03
      Чингисийн төрсөн өдөр ч бахархалын өдөр ш тэй. Үүнийг ч тэмдэглэх ёстой.