Бугуйн цаг 11 сая франк хүрчээ
Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч “Патек Филиппе” компанийн зэвэрдэггүй гангаар хийсэн “Ref.1518” бугуйн цаг тус улсын нийслэл Женев хотод дуудлага худалдаагаар зарагджээ.

Улмаар түүхэн дэх хамгийн их үнэд хүрсэн цагаар нэрлэгдлээ. Цаг 11 сая франкийн үнэ хүрсэн аж. Дуудлага худалдаа энэ сарын 12-ны өдөр болсон бөгөөд цаг дуудлага худалдаа эхэлснээс ердөө 13 минутын дотор зарагджээ. Үнэ хаялцуулах худалдаа ч тун өрсөлдөөнтэй болсон гэнэ. Одоогоор цагийг худалдсан болон худалдан авсан хүмүүсийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байна.

“Ref.1518” бугуйн цаг 1941 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн анхны тасралтгүй үргэлжлэх календар болон секундомераар тоногложээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.