“Сентерра Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэлтэй шүүх хурал дахин хойшиллоо
 “Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл  өдгөө шүүхийн шатанд очоод байгаа билээ.

Тодруулбал "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гарган Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.  Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэх гарган зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэн, нэхэмжлэгчийн шаардлага хангагдаагүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан. Мөн есдүгээр сарын 26, аравдугаар сарын 21-нд шүүх хурал хойшлогдож, буцаагдаж байсан билээ.  

Тэгвэл уг шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.  Шүүх хурал таван цаг үргэлжлэн үдээш хойш 16 цагт Засгийн газрыг гуравдагч этгээдээр оруулна гэх шалтгаанаар дахин хойшилжээ. Ингэхдээ Засгийн газраас тодруулга авч, итгэмлэгдсэн төлөөлөгчөө илгээх санал шүүхээс хүргүүлсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөв хөө 2016-11-16 11:16:11
    цуцлах хэрэгтэй орос цагаачийн канад нэртэй компани шүү дээ
  • Сандаг  2016-11-16 10:44:02
    Юундаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхээд байгаа юм бэ? Зүгээр л тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй шүү дээ.
  • urt nertei huulind bsn ordig sugalj avch 2016-11-16 06:12:36
    urt nertei huulind bsn ordig sugalj avchihad ashigluulahgui geher albar ninja ntr oruuluulj te
  • Зочин 2016-11-16 05:51:37
    Эдийн засаг хэцүү байхад том төслөө хөдөлгөхгүй, 11 жил гацаалаа. Одоо ч гацаасаар, нинжадсаар
  • ээээээээээээээээ 2016-11-16 05:20:36
    ээ э э ээ хог _ шүүх үнэн ажиллах гээд байна уу? хахуулиар ажиллах гээд байна уу?