Ядуу Монголын төр ба баян хятад иргэн

Элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврахын тулд төрийн өмчит компаниудаасаа заримыг хувьчлах шийдвэр Засгийн газраас гаргасан. Тухайлбал Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлахаар болж, төсөвт 159,6 тэрбумын орлого төвлөрүүлнэ хэмээн тооцсон.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд цахим ертөнцөд Монголын түүхийн үнэт дурсгал болох 17-р зууны үед алт болон хурлээр бүтээсэн Занабазар бурханы баримлыг хятад иргэн 26 тэрбум төгрөгөөр худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Дөрвөн ширхэг Оргил рашаан сувилал, Хөрөнгийн биржтэй дүйцэх хэмжээний мөнгийг харь улсад жирийн иргэнээсээ босгож байна. Гэхдээ Монгол улсын минь хосгүй үнэт өвөөр шүү. Энэ баримал хэзээ хэрхэн хилийн дээс алхаж, харийнхны гарт орсон тухай огт мэдэхгүй өнгөрч байна.

Өнөөдрийн Монголын улстөрчдийн талцаад байлдаж буй Эрдэнэтийг эх орондоо авчирсан явдал, түүний төлбөрийг төлсөн үйл явцын дэргэд энэ мэдээлэл дарагдаад өнгөрөх учиргүй. Байгалийн баялгаас гадна хосгүй үнэт өвөө хамгаалж, түүндээ эзэн суух, дэлхийд гайхагдсан монгол ур ухаанаараа мөнгө босгох талаар төрийн түшээдийн нэгний ч санаанд буухгүй байгаа нь харамсалтай. Эрдэнэтийн Монголдоо аваад ирсэн шиг соёлын үнэтэй өвийг эх орондоо буцаагаад ирэх аавын хүү олдохгүй л байх даа.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүн 2016-11-16 05:38:34
    Манай Монголчууд угаасаа мөнгө мөнгө гээд,мөн худал түүх,түүхийн ном кино үзсээр байгаад тэнэг болсон нь мэдэгдэж байгаан. Гайхамшигт зүйлийг алдчихлаа.
  • ыөы 2016-11-16 05:19:38
    одоо байгаа хуучны хэдэн сүм чинь жуулчин татсаар байгаа гэж мэд. доторх үзмэр нь түүхэн холбогдолтой бол бүүр цуутай болно шүү дээ.