Дорнод, Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд Хятадууд хадлан хадаж, их хэмжээний өвс экспортолж байсан тухай манай сайт удаа дараа мэдээлж байсан. Тэгвэл уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь ажиллаад ирсэн байна.
Улмаар Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас бэлтгэсэн 200 мянган тонн өвсийг Бичигтийн боомт дээр саатуулж 120 мянган тонныг нь татсан аж.
Энэ талаар ХХААХҮС П.Сэргэлэн хэлэхдээ “Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй учраас хадлан тэжээл хүрэлцэхгүй гэсэн хүсэлтийг малчид тавьсан. Аж ахуйн нэгжүүд улсын хадлангийн нөөцийн 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний өвсийг гаргахаар бэлтгэсэн байна. Тиймээс улсын онцгой комисс болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулж өвс экспортлохыг зогсоосон” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn