Боловсролын салбарын “амьгүй албат”

Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо.  Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.

Боловсролын сайдаар өмнө нь одоо­гийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажил­лах­даа Америкийн “Кембрижийн хөтөл­бөр”-ийг хэл амтайхан туршиж үзсэн. Одоо энэ хөтөлбөр нь сургалтын төлбөр нь тэнгэрт хадсан цөөхөн хэдэн хувийн сургуулийн имидж болохоос хэтрээгүй. Нийтэд түгээн дэлгэрээд ч сүйд болоогүй. Дараа нь Л.Гантөмөр сайдын суудалд тухлахдаа  жинхэнэ шинэ үеийн монгол хүүхдийг шинэ аргаар боловсруулна гээд Шинэчлэлийн Засгийн газраар далайлгасан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэдэн тэрбумаар нь зарцуулж, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Улсын хэмжээний 27 мянган багшийг увуулан цувуулан сургалтад хамруулж, хот, хөдөөгийн сургуулиудыг багш, хүүхэд хоёртой нь баахан самарсан. Багш нар бичиг цаасанд дарагдаж, дарагдаж, одоо л нэг зүгширч байна. Ажил жигдэрч, арга эвээ олж эхэлж байна гэж байсан. Гэтэл дахиад л засаг төр солигдож, сайдын суудал шинэ эзэнтэй болсон.

Үнэндээ Ж.Батсуурь сайд улс төрийнхөн дундаа чимээтэй хүн байх. Сургууль, цэцэрлэгийн хооронд хүүхдээ зөөгөөд гүйж яваа эгэл жирийн ардын хэн ч танихгүй л нэг нөхөр. Өмнө нь түүнийг боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг ч энэ салбарт эрхэм сайдаар овоглосон, түмний дунд нэр олсон ажил бараг байхгүй.  Харин саяхан түүнийг хүүхдүүдийнх нь амралтын хоногоос хугаслахад олонх нь түүнийг “үзэн ядах”-даа таньдаг болсон байх. Зургаан настнуудынхаа хичээлийн ачааллыг мэдэрч, тооцоолж чаддаггүй ийм хүн салбар удирдаж чадах уу гээд халаглах хүн ч цөөнгүй байсан.

Өнөөдөр дахиад л Ж.Батсуурь сайдын шинэ тушаалаар хот, хөдөөгүй бужигнасан “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож байна. Нойр, хоолоо хугаслан байж, энэ салбарт зүтгэж яваа багш нарын заримынх нь сэтгэл амарсан байж магадгүй. Харин хүүхдийнхээ ахиж, дэвшиж, хөгжиж байгааг хараад баярлаж суусан эцэг, эхчүүд дахиад л сайдын мэдлэггүй, сэтгэлгүй, мэдээлэлгүйг гайхаж байна. Ж.Батсуурь сайдын найруулга муутай энэ жүжиг хэзээ өндөрлөх бол, дахиад юуг яаж самрах бол гэдэг айдас хүлээлт үүсчихлээ. Боловсролын салбарын­хаа бодлогыг хурдан тойглож, тордохгүй бол хийснийг нь бал­луурдаж, хэдэн ту­шаал цохож суух хооронд технологийн эрин, дэлхий нийтийн даяар­шил дунд монгол хүүхдүүд чинь туршилтын туулай болсоор байна. Том, жижиггүй тархиа угаалгасаар байгаад хэн ч биш болж хувирах эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна. Багш нар сайдаа боловсролын салбарын “Амьгүй албат” гэж нэрлэдэг болсон сурагтай байна. Эрхэм сайд танд багш, хүүхэд хоёроор тоглохоос өөр хийх ажил алга уу?

Зууны мэдээ
Б.Туул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2016-11-30 13:15:16
    10 жилийн тогтолцоондоо буцаж орьё.Байр байшин нь барих төсөвгүй ,хар мянган юу ч мэдэхгүй шинэ багш нар бэлтгэж байхаар дотоод нөөцөө ашиглаад таная
  • аниа 2016-11-27 15:23:17
    hха ха ха хэхэхэ
  • Zochin 2016-11-20 08:26:20
    ХААИС -ийг бурэлдэхуунээр нь огцруульяа. Тэгэхгуй бол дампуурлаа........
  • ах 2016-11-19 11:45:20
    2 сая доллараар сайд болсон гэж МАН-ынхан ярьж байна лээ. Бараг үнэн байх. Монголын хөгжлийн гол салбар юмсан
  • Ахмад багш 2016-11-18 22:17:55
    МУБИСийн ректор Мөнхжаргал гэгч 1ч цагийн хичээл зааж чадахгүй оюутны төлбөрөөр хуучин 570 авсан АНы шахааг хурдан сольж монголын боловсролд буян болооч дэээ
    • ахмад багшид 2016-12-04 12:37:19
      Та ямар аймаар алдаатай, найруулга муутай бичдэг багш вэ? Хаанахын багш вэ?
  • damduursan 2016-11-18 06:17:43
    mongoliin bolosroliin sistem undsen dee dampuursan .salbariin medleg dutuu zahirluud baga dund ih deed surguuliudiig sistemiin hubid nuraatsan shuu..
  • bi 2016-11-18 04:37:37
    hurdan zohion baguulsl
  • Bi 2016-11-17 13:13:33
    Undesnii ayulgui baidald haranga deldej bna. Suuri soyol bolovsrol nyatsarch byatsarch guitslee. Hudal hulgai deerem eh zahaa aldav bus uu.
    59.153.112.118
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-17 07:51:27
    ODOO ENE 18r surguuliig irj uzeechee. Urd jiluuded iim baigaagyi. Mengeer oruuldag bsn uchir neg angid 68 odoo nemeed l...
  • БАГШ  2016-11-17 03:55:05
    кредит үнэлгээг Ерөнхий боловсролд хэрэглэдэггүй гэж нэтээр бичээд байхад одоогийн яам хэрэгжүүлээд байх.
  • Багш 2016-11-17 02:09:59
    Багш нар баахан хэрэгүй судалгаа, тайлан бичих ажилд дарагдаж үндсэн ажилаа хийж чадахгүй байсан. Ашгүй дээ.
  • Гг 2016-11-17 01:38:34
    Бага тархи байна энэ хүнд
  • багш 2016-11-17 01:28:19
    цөм хөтөлбөрийг зогсоодог зөв шүү
  • ЗОЧИН 2016-11-16 15:45:35
    БАТСУУРЬ САЙД МИНЬ ЭЭ ТЭР МУБИС.н Дэд захирал Л.Ганцэцэг.н өгсөн мөнгийг ав,харин хариуд нь захиралын суудлаас нь үтэр түргэн зайлуул! Улсын хөрөнгө идэж,хаууль...
  • Otgoo 2016-11-16 15:27:55
    Bolorsrpliin systemiig sain oilgoj burj baimaar bna.tsom hotolbor gej yostoi janhuu gedgiig bid biyeree mederch bga bishyy.odoo tsegtsleh tsag n bolson
  • zochin 2016-11-16 14:19:10
    ene nuhur estoi amigui albat kk k
  • Улс төр 2016-11-16 10:26:56
    Ялсан намд мөнгөө төл, сайд бол. Төлсөн мөнгөө тэр салбараасаа олж ав. Энэ бол Улс төрийн томилогооны гол зарчим. Хэн ч сайд хийж болно. Энэ бол ардчилал.
  • BAGSSH 2016-11-16 10:06:03
    MASH TOM UHRALTIIG HIILEE ENE NUHUR DARGA UDIRDLAGIIG NI NSOLIOD BGA TER HUREELEN INSTITUTAA NERTEIGEER NI TATAN BUULGAA,UG NI TED NAR CHIN UCHNUUN YUM BOLJ B...
  • Багш 2016-11-16 09:34:51
    Хүүхэд хөгжиж байгааг багш, эцэг эх аль эрт мэдэрсэн шүү дээ. Сайд маань ул суурьтай ажиллаасай. Мэдэхгүй бол уншиж судла л даа. Багш нартайгаа зөвлө л дөө.
  • хрха 2016-11-16 08:48:14
    List of vehicles applicable 2003 2004 2005 2006 2007 2008 Toyota Avalon keyless remotes 2000 2001 2002 2003 2004 2005 2006 Toyota Camry keyless entry remo...
  • шүүмжлэгч 2016-11-16 08:18:12
    Монголын боловсрол үнэхээр сөнөж байна. Тийм орны ийм хөтөлбөр гээд л ардын хүүхдүүдийн оюун ухаанаар тоглож байна. ЖИшээ нь Jaika япон, Кембриж Англи....
  • Ganaa 2016-11-16 07:40:31
    Muu novsh dorna govi d mash ih hulgai niisen hun shu de
  • zochin 2016-11-16 06:41:54
    Said ni ajlaa medehgui, setguulch ni yugaa ch medehgui. Surguuli tugsugchid ni ch chadvar baihgui. Uruvdultei yumaa. Bolovsroliin salbariin emgenel!
  • Ganaa 2016-11-16 06:00:10
    XU namiinhang alban tushlaad tavih aa bolioroi
  • сурган 2016-11-16 05:15:08
    зөвдөө яах гэж тогтвортой багш хэрэгтэй гэж 3 хоноод л багш юм чинь, баян нь гадны сург-д явна шүү, энэ халтар хүүхдүүд хэнд хэрэгтэй гэж. мөнгө, мөнгө.
  • 10 2016-11-16 05:05:05
    10 жил болгоо. хөдөөний хүүхдэд л их хэцүү байна. хүүхдүүдээ сургууль савандаа багтаахгүй байж яасан дуртай дух бэ чи. сурах бичиг нь хуучны хэдэн ноорсон нь ...
  • Батаа 2016-11-16 04:52:01
    Бага ангиудын сургалт маш муу байгаа юм.Учир нь нэг ангид 45 аас дээш хэт олон хүүхэд агаар дутагдаад хордож хорирч байна.Бас завсарлагагүй өөр өөр хичээл үрг...
  • зочин 2016-11-16 03:40:00
    боловсролын салбар үнэнхүү муу байна даа. Зөндөө хүүхэд багш нар дэлхийн тэмцээнд орж их амжилт гаргаж ирлээ. нэг ч урамшил алга баяр хүргэсэн юм ч алга
  • kkk 2016-11-16 03:38:43
    untaj untaj bosj irsen umuu haashaa ene nohor
  • Me 2016-11-16 03:33:55
    Ardiin namd onovchtoi zuv tomilgoo hiigdsen neg ch salbariin said baihgui. Yadaj gants huniig ch bolov dunguur tomilgoo hiij boloogui yum bhdaa.
  • Багш 2016-11-16 02:54:28
    ЭНЭ ХӨТӨЛБӨРЧ ЯАХАВ БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ЯЛАНГУЯА БАГА АНГИЙН БАГШ НАР АЧААЛАЛ ИХТЭЙ ЦАЛИН МУУ
  • Зочин 2016-11-16 02:35:11
    Сайдын суудлыг наймаалцдагийн л гай хамгийн түрүүн Боловсролд мэдрэгдлээ. Хүнтэй илүү ойр салбар учраас тэр. Сайдад мэргэжлийн "эксперт"-ийг томилж бай л даа...
  • bi 2016-11-16 02:33:36
    Цөм хөтөлбөр нэртэй бөөн хэлбэрдэлт.Ялангуяа цэцэрлэгийн багш нар бидэнд хүүхэдтэй ажиллах зав гарахгүй хэлбэр,цаас хөөсөн жилүүд байлаа.Бидний ажил бичиг цаас ...
  • zochin 2016-11-16 02:22:20
    zom hotolbor shal balai. ashgui alga boloh ni.
  • солиот 2016-11-16 02:10:59
    Монголын боловсролын тогтолцо гж бөөн2 туршилт л явад бга шү. МУИС гэж нэг улс төринхнй тогломын саалйн үнээ бна. Манай хүү тэнд оютн.мэргэжлэ чсонгож мэдкүй бу...
  • [[[ 2016-11-16 02:04:03
    боловсролыг тогтвортой л байлгамаар байна. Кембрижийн хөтөлбөр гэдэг чинь Америк биш Английнх баймаар юм.
    • tok 2016-11-17 10:43:48
      Huuhed tsetserlebt oruulah gej boon hahuul naad manuuhai yu ch medehgui medeed hahuulaa hubaadag baihaa