С.Зоригийн амиа алдсан хэргийн шүүх хурлын тов гараагүй
Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн амь насыг хэцгийгээр хөнөөсөн хэрэг гараад 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг хаалгүй шалгасаар ирсэн ч ямар нэгэн ахиц дэвшил гараагүй. Тэгвэл өнгөрсөн жилээс уг хэрэгт холбогдуулан түүний эхнэр Б.Булган болоод Орхон аймгаас нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон байдаг. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг сэжигтнээр татан шалгах болсоноо хуулийнхан дуулгасан. 

Олны анхаарлыг татаад буй хэргийн явцын талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан юм. 

Тэгвэл хэргийг шалгаж дуусаад прокурор яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт шилжүүлсэн байна. Шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог аж. Ямартай ч С.Зоригийн амиа алдсан хэргийн шүүх хурлын тов ирэх арванхоёрдугаар сүүлээр товлогдох юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аөө 2016-11-16 06:14:52
    одоо бол жүжиг болсоон хэн ч хэрэг хүлээлээ гэсэн хэлмэгдүүлэх магадлал өндөр байна
  • Батаа 2016-11-16 04:26:53
    Илэрүүлсэн болж гэмгүй хүн хохирох бий дээ
  • zochin 2016-11-16 03:56:26
    шүүх хэргийг хүлээж авалгүй буцааж болдог гэхдээ энэ хэргийг тэгэхгүй байлгүй дээ