Иргэний харьяаллын хуулийг хэлэлцэнэ
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь гурван байнгын хороо хуралдана.
 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;
  • Бусад.


2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;
  • Бусад.
 

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;
  • Бусад асуудлыг хэлэлцэнэ.
П.Анир
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-16 09:04:01
    tanhimd ner ogohdoo Chingis khaan l gechin biz "Ikh ezen Chingis Khaan" gej oguulbereer nerlekhiin uchir yun!!!
  • Tenet huuli 2016-11-16 04:03:44
    Balai tarvagadorjiin zutguuleed baigaa huuliig butsaah bailgui dee