З.Энхболдын алх цохин баталсан хуулиудыг дахин буцаан татлаа
АН эрх барьж байхад батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиуд өнгөрсөн есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих ёстой байв. Гэвч хуулиудыг ёсчлоогүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаагүй гэдэг шалтгаанаар ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Тэгвэл өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдаан даргалагч УИХ-н гишүүн Х.Баделхан, 2012-2016 оны УИХ бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй тул Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг хэлэлцэж байгаа талаар танилцуулсан юм.

Ийнхүү Хог хаягдлын тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү дахин өмнөх парламентийн баталсан хуулиуд хууль санаачлагчдаа буцлаа.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-16 06:43:01
    Ажил хөдөлмөр эрхлэгчид, ААН-үүд хоёр намын дунд хөөрхий болох юм бна л даа?ажилд тогтвортой итгэлтэй ажиллах үн олдохгүй мөнхийн сэргүүлэгтэй байх юм бна?
  • намайг Магнай л гэдэг 2016-11-16 05:16:48
    УИХ ,,,,,,,,,,,,Хууль баталдаг л ажил хийдэгш дээ үндсэн үүрэг нь,,,,,,,,,хуулиач гаргаж чадахгүй,,Чөлөөт цагаараа УИХдаа суудагдаа гэдэг нь л үнэндээ ,
  • 1111 2016-11-16 04:11:04
    sonin umaa huuli butsaagaad baidag ni
  • Зоин 2016-11-16 02:26:01
    МАН БУРУУ Л ЖИШИГ ТОГТООЖ БАЙНА ДАА. ТЭГВЭЛ МУ-ын Парламентийн баталсан хууль 4 жийн хугацаатай байх юм байна л даа.
  • zochin 2016-11-16 01:02:30
    yamar uchirtai ingedeg yum bol dooo