“Гоёл-2017” наадмын тов гарлаа
Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл-2017” наадмын тов гарлаа. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 1-нд болох гэнэ.

Сүүлийн жилүүдэд эл наадмыг угтаж загварын долоо хоног зарладаг болсон. Тэгвэл энэ жилийн "Гоёл" загварын долоо хоног энэ сарын сүүлчийн долоо хоногт болох юм байна. Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөх юм.

Түүнчлэн уламжлал ёсоор шилдэг загвар өмсөгчийг тодруулна. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэг асуудал  2016-11-16 05:57:10
    гоёл ч гэж дээ. үнэтэй бараагаа шахах, хүүхнээ үнэ хүргэх гэсэн наймааны газар шүү дээ.