Өмчгүй, хүчгүй төртэй болох МАН-ынхны хүсэл үү

Доржийнх жижигхэн “Цайны газар”-тай. Үйл ажиллагаа нь нэгэнт тогтвортой, байнгын үйлчлүүлэгчтэй болсон тул Дорж уг “Цайны газар”-аа хамаатныхаа дүүд түр хариуцуулжээ. Гэвч хэдхэн сарын дотор “Цайны газар” нь хүнсээ ч татах хөрөнгөгүй болж, Доржийн халаасыг тэмтэрч эхэлсэн байна. Харин хамаатных нь дүү өөрийн шинэ бизнес эхлүүлэх санаа, хөрөнгийн эх үүсвэртэй болсноо гайхан алга болж өгөв. Энэ удаад Дорж “Цайны газар”-таа мэргэжлийн тогооч ажилд авч данс тооцоогоо өөрөө хөтөлж эхэлснээр үйл ажиллагаа нь тогтворжиж, ашгаа өгч эхэлсэн байна. Товчхондоо, Дорж “Цайны газар”-аа ашигтай ажиллах боломж байгаа гэдгийг олж харсан учраас бусдад зарсангүй. Тэр өөрийн өмчөө өөд татаж, ашгийг нь өөрсдөө хүртэхийг илүүд үзсэн хэрэг.

Төрд яг Доржийнх шиг шийдвэр хэрэгтэй байгааг зарим гишүүд дуулгаж байна. Гэсэн ч Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөөр алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг хувьчлах саналаа зүтгүүлсээр байна.

Тэгвэл “Мэргэжил”-ийн Засгийн газрын энэ шийдвэр хэр оновчтой вэ?
Төрийн өмчит ААН-үүдийн хувьчлах асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд 100 хувь ашигтай ажиллах боломжтой. Ашигтай ажиллаж байгаагийнх нь үр өгөөжийг дээшлүүлж, алдагдалтай ажиллаж байгааг нь ашигтай ажиллуулах хэрэгтэй.

Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай ашигтай ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй. Хэрэв алдагдал хүлээвэл өмчөөрөө хариуцна, албан тушаалаараа хариуцлага хүлээнэ гэдэг заалт дээр гарын үсэг зуруулбал энэ ажлыг хийе гэсэн хүмүүс маш олон байгаа.

Хамгийн гол нь өмч хөрөнгийг шамшигдуулах, улсын хөрөнгөөр тоглох, үнэгүйдүүлж байгаад хувьчлах зорилготой хүмүүс тэнд ажилладаг болохоор алдагдалтай ажиллах явдал гаргасаар байгаа” гэлээ.

Түүний энэ саналыг хоёр гараа өргөн дэмжих хүн олон байна. Учир нь хувьчлалыг илүү үр ашигтай байлгахын тулд хийдэг. Манай улс өнгөрсөн 26 жилийн түүхэнд төрийн өмчит компаниудаа хувьчлалд хамруулсан. Өнөөдрийн байдлаар 90 гаруйхан л төрийн өмчит ААН-үүд байна. Бусдыг нь бүгдийг хувьчилсан гэсэн үг. Тэгвэл төрийн өмчит ААН-үүдийг хувьд шилжүүлээд ямар үр дүн гарсан бэ? Тухайлбал, соц нийгмийн үед олон сая ширхэг арьс бэлтгэдэг байсан арьс ширний үйлдвэрийг хувьчилсан. Үр дүнд нь энэ үйлдвэр балгас болон үлдсэн. Мөн ноосны үйлдвэр, оёдлын үйлдвэр, гутлын үйлдвэр, хаалга цонхны үйлдвэр , мод боловсруулах, нэхээсгүй эдийн үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилсан. Одоо бүгд сураг нь тасарсан. Төр өмчгүй хоцорсон.

Гэтэл энэ удаагийн Засгийн газар төсвийн цоорхойг нөхөхийн тулд цөөхөн хэдэн төгрөгөөр төрийн өмчийг хувьчлахаар зүтгүүлж эхэллээ. Тодорхой жишээ дурьдахад жилд 10 тэрбумын ашигтай ажиллах ААН-ийг 20 тэрбумаар хувьчлах “Мэргэжил”-ийн Засгийн газрын тооцоолол. Гар өргөн дэмжих аргагүй.

2000 онд АН-ынхнаас өмчгүй төр хүлээн авлаа хэмээн МАН-ын УИХ-ынх 2016 өмнө шоу хийж байсан. Гэвч МАН-ынхан одоо АН-ынхны тэр алдааг давтах гээд байгаагаа хэрхэн тайлбарлах бол.

Өмчгүй, хүчгүй, хөрөнгөгүй төртэй болох хүсэл МАН-ых уу, эсвэл....

П.Анир
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-16 08:23:00
    Hehehe ih delguur chinggis zochid buudal,buyan jagaagiin sunstei tsamhag, gutliin uildver, geed udahgui bga hed ni araas ni oroh ni ee huurhii duu, ene mongol
  • concerned 2016-11-16 06:55:29
    Bitgii deeguree bukh yumaa huvaagaad ideed duusaache. Africyn ornuudaas deerdekh yumgui bolj baina. Bukh l gaigui gesen ashig ogdog gazruudyg garaaraa oruulakh ...
  • Хэрэв хувьчлах бол үнэ хаялцуулна биз дэ 2016-11-16 06:32:55
    Гэхдээ ДУУДЛАГА худалдаа бол худлаа ил луйвар,Хөрөнгийн биржээр нээлттэй арилжих,хэрэгтэй энэ л хамгийн үнэтэй хамгийн шудрага нь,харж л байя,
  • Зоригто. 2016-11-16 05:47:32
    Төрийн сүр хүч хэр зэрэг өмч хөрөнгтөйдөө бус арай өөр юманд байдаг юм даа.Тээр жил МАХН-ын нэг нөхөр УИД-ийн хувьчлалыг яаж эсэргүүцэж байлаа?
  • сэтгэл  2016-11-16 05:18:06
    зориолгоо мэдэхгүй, хүрч чадахгүй нам хий дүр эсгэх, хайран цаг
  • кк 2016-11-16 02:05:41
    МАН-ынхан та нарт хурд сэтгэл дутаад байна. жаахан сэтгэлтэй баймаар байна.