“Аз жаргал”-ын биш аваар, ослын хот боллоо

Цас орсон өдрийн маргааш нь л зам, талбай бараг цас мөсгүй болчихдог байж дээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд цас орж эхэлсэн даруйд л шөнийн цагаар ч хамаагүй цас хайлуулах бодисоо цадаж, иргэдийг өглөө ажил, хичээлдээ явах үед цас хэдийнэ хайлж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг байсансан. Байлаа гэсний учир “Аз жаргалтай хот”-ыг цогцлоогчид хотын эзэд болсон эхний цаснаар л өнгөрснөө дурссан нь энэ.
 
Учир нь их хотын зам талбай мөсөн гулгуур адил болж, энд тэндгүй унаж бэртсэн иргэд, мөргөлдөж, эвдэрсэн машинууд таарах боллоо. Тухайлбал, ГССҮТ-д өдөрт 300-400 хүн унаж бэртсэн гэх шалтгаантай очерлох болсон гэнэ. Цас орсноос хойш хальтирч унасан, машины ослоор гэмтсэн тохиолдол бүр ч нэмэгдсэн гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик, тандалт судалгааны албанаас мэдээлж байгаа юм.
 
Тодруулбал, зөвхөн арваннэгдүгээр cap гарснаас хойш гэхэд л нийт 1344 хүнд яаралтай тусламж үзүүлсэн гэж байна. Гэмтлийн эмнэлгийн энэхүү мэдээллээс харвал их хотын иргэд хэдэн зуугаараа хальтиргаа гулгаанаас болж, гар хөлөө гэмтээж эмчилгээний зардалд олон саяар нь хөрөнгө мөнгөө зарцуулж байна.
 
Гэтэл гудамж талбайн цасыг цэвэрлэх учиртай хүмүүс “Төсөв мөнгөний хүрэлцээ муу учраас давс бодисоо хэмнэж, цасаа шүүрдэж цэвэрлэж байна” гэсэн тайлбар хийгээд л хэнэг ч үгүй сууж буй. Ийнхүү цасаа шүүрдэж цэвэрлэх гэж байна хэмээн цаг алдах зуур өнөөх цас нь аль хэдийнэ мөсөн тэшүүр болчихоод байна. Тиймээс ч иргэд өдөр бүр цаг, минут тутамд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор л.
 
Хамгийн энгийн жишээ гэхэд хүн хальтирч унаснаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Мөн явганаас унасны улмаас нас барсан тохиолдол ч байдаг. Тэгвэл нэг өдөрт хэчнээн хүн явганаас унаж, хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа бол. Мэдээж нэлээд өндөр тоо гарна. Тэгвэл тэдний гэртээ байсан өдрүүдийн цалин, эмчилгээний төлбөрийг хэн өгөх билээ. Цасаа цэвэрлэхгүй байгаа нийслэлийн дарга нар л лав өгөхгүй нь мэдээж. Тиймээс нэн даруйхан арга хэмжээ авч, цас мөсний хотоо цэвэрлэхгүй бол бүгдээрээ группт орж мэдэхээр байна.
 
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ч сүүлийн хэдэн өдөр ёстой л жингүйдэж байгаа мэт мөлхөж байна. Хэдийгээр жолооч нар удаан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож байгаа ч шил, толь шиг болсон зам дээр чинь мөргөлдөж, осол аваар гарсаар байна. Нэг жолооч хальтиргаатай замаас болоод осол гаргалаа гэхэд хамгийн багадаа 100 мянган төгрөгийн төлбөрт унадаг гэдгийг мэднэ биз дээ.
 
Яг үнэндээ нийслэлийн шинэ удирдлагууд гуравхан өдөр орсон цасны шалгалтад “F” дүн авлаа. Цаащдаа ч цас нэмэгдэж орно. Учир нь өчигдөр Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд буюу Шадар сайдын өрөөнд болсон. Энэ хурлаар 16-18-ны өдрүүдэд цаг агаарын онцгой үзэгдэл болох талаар мэдээлж байна. Иймээс хотын удирдлагууд болон албан байгууллагууд ч хальтиргаа гулгаанаас сэргийлж, зам талбайгаа цэвэрлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.
 
Үнэндээ “Аз жаргалтай хот”-ыг цогцлоож сүйд болдоггүй юм гэхэд өдөр бүр гарч буй аваар, ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэддээ ядаж зам талбайг нь цэвэрлэж, цасаа хайлуулж, давсаа цацаж хайрлаач, хотын дарга аа.

Монголын мэдээ
Ж.Өөдлөн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-16 07:23:08
    UB-chuudaa uran gulgaltiin tamirchid bolgohoor ue ueiin darga nariin shahaanii biznes boloh gyalgar havtan tavisand bayarlalaa.
  • Mонгол 2016-11-16 06:16:49
    Хотын даргаа: Улаанбаатар нэгтгэлийг татан буулгадаг буруу. Олон дарга нарт бялуу хуваадагаа больё.Үнэн байнаа урьд даргаас асуу Батболдоо
  • irgen  2016-11-16 02:56:09
    ungursun jilvded araich iim baigagvi. autobus unaa er yvahgui ireed oroh gej alaan, jolooch mungiign shuud avna ,zam talbai khalitirgaa mashii buglurul arai ...
  • кк 2016-11-16 02:35:13
    Хотод бий болсон дэг журам алдагдаж байна шүү. Автобуснууд замаасаа гараад жирийн иргэдэд бөгөөд бусдад их садаа болж байна. Автобусны замаараа л яв.
  • Зочин 2016-11-16 02:29:19
    Цас ороод хэд хонож байгаа билээ, гэтэл одоо хүртэл гулгаж унах вий гэж бээцийж явсаар ... Дээрээс нь автобусны хүрэлцээ маш муудсан, маш их хүлээлгэдэг.
  • Az jargal 2016-11-16 01:48:26
    Bi hotdoo az jargaltai amidarch bn. Su.Batbold mundag ajilj bga amjilt.
    • Зочин 2016-11-16 02:30:11
      Чи ганцаараа жаргалтай байх шиг байна, хахав
  • Би 2016-11-16 01:43:20
    Гарчиг нь яг оножээ.
  • hotiin irgen  2016-11-16 01:20:28
    zamiig yaj haltirgaagvi bailgahiig omnoh dargaasaa asuu daa batbold oo