Манай улсад эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй гэв
“Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайдын илтгэлдээ “Манай улсад ХДХВ-ийн халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол 1992 онд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар халдвартай хүний тоо 219 болсон байна. Эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай 11 эх нярайлж 14 хүүхэд төрүүлсэн нь бүгд халдвар аваагүй” гэлээ.

Цаашид бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэхэд Засгийн газрын санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх, илрүүлэлт, тандалтыг үнэн зөв гаргах зорилгоор хүний нөөцийн асуудлыг шийдэх буюу төрөлжсөн мэргэжлийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, аймаг, дүүрэг дэх лабораторийн чадавхийг сайжруулж, халдвар илрүүлэх оношлуурыг улсаас нийлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.