Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай бүлэг томиллоо

Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар томилжээ.

Шуурхай бүлгийн хоёр ажлын хэсэг баруун болон төвийн бүсийн аймгууд болон зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллах юм байна. Мөн орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь уялдуулж нэгдсэн удирдлагаар хангах, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгийг зорьсон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.