Цагаан сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд тохиож байгаа гэв
Одоогоос хэдэн жилийн өмнө зурхайч нар цагаан сарын шинийн нэгнийг хоёр өөр өдөр таарч байгаа хэмээн талцаж байв.  Энэ нь тухайн үедээ олон нийтийг ихэд төөрөгдүүлж байсан билээ. Тэгвэл энэ жил дахин зурхайч нар талцаж, иргэдийг төөрөгдүүлж эхэллээ. Тодруулбал Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос Хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу Сар шинийн баярын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус холбооны тэргүүн М.Намсрай “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна.  

Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна.  

Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн байна гэлээ. Иймд энэ жил Түвд зурхайгаар хоёрдугаар сарын 20-доор таарч байгаа цагаан сарын шинийн 1-нийг 2017 оны  нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй гэв. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine