Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулахыг даалгав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан.

Тухайлбал, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа зарим асуудал, татварын орлогод нөлөөлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-д саналаа боловсруулж танилцуулах, мөн нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэх, түүхий нефтийн экспортоос холбогдох татварыг тооцдог болох, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны бөйгууллагын төлөөлөл орох, тэдний цалин, урамшууллыг оновчтой болгох зэрэг асуудлыг тусгасан байлаа.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын төсөлд төсвийн сахилга, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөөгүйг сануулахын зэрэгцээ бэлэглэлийн гэрээний асуудалд арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах талаар илүүтэй чиглэл өгсөн. Харин 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд бид төсвийн зардал хэмнэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаархи тайланг Төсвийн байнгын хороонд гурван сар тутам танилцуулж байхаар болсон гэдгийг онцлов.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • олон жил ингэж худлаа хуцаж байгаа даа 2016-11-15 11:56:58
    Төрийн өмчит компаниуд байшин барилга, хүнтэйгээ ялзарсан байдаг нь жам.
  • үр дүн алга 2016-11-15 10:32:07
    ингэж цаг барж цалин хусахаа боль л доо,
  • ыөөө 2016-11-15 07:41:02
    хэхэх үнэн МАНгар юм аа. яаж ч бодсон бүтэхгүй.
  • Хөрөнгө оруулалт 2016-11-15 07:22:44
    татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах гэсэн мөртлөө хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх гэдэг нь авцалдахгүй байна.
  • Зөв хувьчлах л хэрэгтэй!!!!!!! 2016-11-15 07:15:51
    Эзэнгүй өмчийн менежментийг сайжруул гэж шахах нь чөдөртэй морь ташуурдахтай яг адил!!! Ингэж өөрийгөө хуурч байх ямар хэрэгтэй юм бэ???