Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 12.2 хувиар өсчээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Шуурхай удирдлагын төвийн 102 утсад хоногтоо 1500-2000 дуудлага мэдээлэл ирдэг байна. Ачаалалтай буюу баяр ёслолын үед 2000 давдаг гэнэ.Нийт дуудлагын 60-70 хувь нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл эзэлдэг бөгөөд 1000-1100 орчим нь захиргааны зөрчлийн шинжтэй гэмт хэрэг байдаг аж.Түүнчлэн 450-500 орчмыг согтуугийн дуудлага, 400 орчим нь зам тээврийн ослын дуудлага эзэлдэг байна. 

Энэ онд улсын хэмжээнд 406 мянган гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 293 мянга нь буюу 72.4 хувь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийтдээ нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 5810 хүн гэмтэж, бэртсэн байна. Мөн ААНБ-д 109 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээрээс 20 орчим хувийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.