Цэргийн дэлхийн аваргад оролцож байна

Катарын Доха хотод болж буй Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн буудлагын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчнийг төлөөлөн "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байна.

Энэ удаагийн цэргийн буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 50 орны олимп, дэлхийн наадамд оролцсон туршлагатай 720 гаруй тамирчин оролцож байгаа аж.

CISM буюу Олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шино өнгөрсөн сард Монголд айлчилсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан, CISM Зүүн Хойд Азийн тэмцээнүүдийг 2017 онд Монголд зохион байгуулахх талаар тохиролцсон юм. Цэргийн спортын олон улсын холбоо нь 134 орныг гишүүнээр элсүүлж, "Спортоор дамжин нөхөрлөлд" уриан дор дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, гишүүн орнуудын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн спортыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2016-11-15 07:01:51
    сайн л байна.Тэгээд хэн гэдэг тамирчин оролцсон юм бол. Арай энэ хурандаа нар оролцсон юм биш биз дээ........