Ерөнхий сайдаас “Шилэн данс”-ыг сураглав
МАН сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг авснаас хойш Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт тааруухан байгаа. Үүнээс өмнө дэд сайд Б.Цогтгэрэл Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрх баригчдад байнга сануулж, хөтлөлт хийхгүй байгаа Төрийн албан хаагчдыг АТГ-т хүртэл өгч байсан удаатай. Харин Шилэн Цогоо дэд сайд болсноор “Шилэн данс”-ны хөтлөлт саармагжсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Нарантуяа Ерөнхий сайдаас “Шилэн данс”-ыг сураглажээ. Тэрбээр "Төрийн бүх шатны 5000 гаруй төсөв захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 саяас дээш үнийн дүнтэй хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг хуулийн хугацаанд олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээсэн. Танай Засгийн газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар одоогийн нөхцөл байдал, хэдэн төрийн байгууллага, төсөв захирагч хэрхэн хөтөлж байгаа талаар асуулга тавьж байна" гэжээ.

Энэхүү асуулгын хариуг Ерөнхий сайд энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдөр Л.Нарантуяа гишүүнд бичгээр мэдэгдэж, чуулганы хуралдаанд сонсгох ёстой юм.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-16 08:24:20
    Сайдаа Улсын сургуулийн эрэлт ихтэй мэргэжлийг хааж, Хувийн хэвшлийн их дээд сургуулийн мэргэжилтэн бэлтгэх квотыг хяналтгүйгээр дэмжиж байгаагаа болимоор юмаа...
  • zochin 2016-11-15 09:40:29
    AJLAA KHIIJ EKHLEECHEE ER. SAIDAA . AN n ERDENE, NARANTUYA NARAAR YU HKIILGEKH UM YRIKHAAS EER UM BAIKHGYI KHERUUL ,...
  • р 2016-11-15 06:19:58
    тугалгаар бүрчихсэн хө. шил чинь хагарчих гээд найдваргүй эд байна лээ