Ахмадууд тэтгэвэр авдаг банкаа сонгоно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ сарын 07-ны А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох боломж бүрджээ. Энэ хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна.

Иймд тэтгэвэр авч байгаа банкаа солих сонирхолтой иргэн хүсэлтээ ирэх сарын 15-наас эхлэн харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ гаргаж болох аж. Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Должин  2016-11-25 11:13:42
    Амралтанд амарсан ахмад хүмүүст хөнгөлөлт 200,0 мянга өгөөд өвдөөд Оргил сувилалд эмчлүүсэнд 159 ,0 төг хөнгөлөлт өгөх нь хир зөв вэ энэ илт буруу юм судлаачээ
    202.9.42.112
    Мэдэгдсэн Хариулах