Монголбанк 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань нийлүүлэв
Монголбанкнаас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ валютын ханшийг хэт хөөсөрсөн гэж үзсэн. Үүний эсрэг зоримог арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань худалдан авах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан байна.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2016-11-15 05:04:27
    ter huusrul bol sanaandgui zuil bish. jinhene change ajillagaa bsan daa.
  • шшшш 2016-11-15 04:04:56
    малууд юмны үнийг өсгөчихөөд одоо нийлүүлээд байхдаа яахав дээ