Хүн амын цэвэр өсөлт буурчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 59042 эх амаржиж, 59320 хүүхэд төрсөн дүн мэдээ гарчээ. Харин нас баралт 12292 болж, өмнөх оны мөн үеэс 45 буюу 0.4 хувиар өссөн байна. 1000 хүн тутамд 19.5 хүүхэд төрж, 4.0 хүн нас барж, ердийн цэвэр өсөлт 15.5 хүн болсон хэмээн статистикчид онцлов. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.9 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.8 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ.
 
Дашрамд дуулгахад өнгөрсөн баасан гарагт танилцуулсан хүн ам, орон сууцны тооллогоор Монгол Улсын хүн ам 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 сая 57.8 мянга болж, 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Харин өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өссөн   үзүүлэлттэй гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.