Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал Хими, химийн технологийн хүрээлэнгийн 306 тоотод болно.

10:00 цагт: Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно.

10:00 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" ГХЯ-нд болно. Гадаад харилцаатай холбоотой цаг үеийн асуудал болон хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: Монгол нюьс мэдээллийн төвд Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс Ардчилсан намын шинэчлэл бодитой явагдахад түлхэц болох үүднээс маргааш болох ҮЗХ, мөн ирэх сарын 6-нд болох Намын их хуралд оролцох төлөөлөгчдөд албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12:00 цагт: Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн Олон улсын хоёрдугаар уралдааны нээлт Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд 12.00 цагаас болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.